Хүн байх нь өөрөө утга учир юм

Монгол улсын стандарт

10:28, 2011-05-27 .. Бичигдсэн: Хууль тогтоомж .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Анги 03.080.99.

Боловсролын стандартын тогтолцоо
БАГА, ДУНД БОЛОВСРОЛ
2-р хэсэг: Бага боловсролын агуулга

System of educational standarts
STANDARDS FOR PRIMARY AND SECONDARY SCHOOL SECTOR
Part2 Primary edication content standarts

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлав.

1998 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөнө.

1. ХАМРАХ ХҮРЭЭ

1.1. Энэхүү стандарт нь Монгол Улсын Боловсролын хууль, Бага, дунд боловсролын хуулийн хүрээнд бага боловсролын үндсэн агуулга, цөм хөтөлбөрийг тогтооно.

1.2. Үндсэн агуулгаас гадуур хүүхдийг хөгжүүлэх төрөл бүрийн нэмэлт сонгон суралцах сургалтын агуулга үүнд хамаарахгүй бөгөөд түүнийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зохицуулна. Энэхүү стандартыг бага боловсролын сургалт явуулж байгаа өмчийн бүх төрөл, хэлбэрийн байгууллага, албан тушаалтан болон суралцагчид дагаж мөрдөнө.

2. ОРШИЛ

2.1. Энэхүү стандартын зорилго нь сургалтын агуулгыг ардчилсан нийгмийн иргэн төлөвшүүлэх, хувь хүний сонирхол, эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн, уян хатан, нэгдмэл бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга зам, хэрэглэгдэхүүнийг олон хуьвилбартай болгоход оршино. Уг стандартыг нэвтрүүлснээр бага боловсролын наад захын түвшингийн зорилго, зорилтууд болон хэрэгжүүлэх орчин, арга зам, шалгах шалгуур тодорхой болно. Түүнчлэн суралцагч болон олон нийтийн оролцоог дээшлүүлэх, боловсролын тогтолцоог боловсронгуй болгох нөхцөл бүрдэж, сургалтын чанар, үр ашиг дээшилнэ.

2.2. Энэхүү стандартад суралцагчдын эзэмшсэн байх мэдлэг, чадварын наад захын түвшинг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх хичээл, үйл ажиллагааны цөм агуулгыг тусгасан болно.

3. НЭР ТОМЬЁО БА ТОДОРХОЙЛОЛТУУД

3.1. Боловсролын стандарт нь зохих төвшин /бага, дунд, дээд/-д суралцагчид зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг чадвар, үнэт зүйлсийн тогтолцоо, түүнийг эзэмших боломжтой нөхцөл бүрдүүлэх болон үнэлж,дүгнэх шаардлагаар тус тус тодорхойлогдсон норматив баримт бичиг юм.

Хуулбарлан хэвлэхийг хориглоно.

3.2. Бага боловсрол нь бүх нийтийн суурь боловсролын эхний шат бөгөөд суралцагчдад төрөлх хэлээрээ уншиж, бичиж, зөв ярьж, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх: тоо бодох чадвар, хүрээлэн буй орчин, байгаль, нийгмийн тухай амьдралын энгийн мэдлэг, эрүүл мэнд, гоо зүй, ёс суртахуун, хөдөлмөрийн хүмүүжил, иргэний мэдрэмж, сурах, хөдөлмөрлөх анхны чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт хүмүүжлийн нэгдмэл үйл ажиллагаа юм.

3.3.Бага боловсролын стандарт нь төр, иргэд, олон нийтээс хүн амд үзүүлэх бага боловсролын үйлчилгээний нэгдмэл байдлыг хангах, суралцагчдын хөгжлийн наад захын түвшинг тодорхойлсон нийтлэг бөгөөд дахин давтан хэрэглэхээр сонирхогч талууд харилцан тохиролцож, сургалт, хүмүүжлийн чанарт тавигдах шаардлага, шалгуур хэмжүүрийг тодорхойлсон норматив баримт бичиг юм.

3.4.Бага боловсролын агуулга нь бага боловсролын түвшинд суралцагчдын хүрэх наад захын мэдлэг, чадварын тогтолцоо, хүрээг тодорхойлсон цогц зүйл юм.

3.5. Бага боловсролын цөм хөтөлбөр нь суралцагчдын нас сэтгэхүйн онцлогийг харгалзан заавал судлах, эзэмших мэдлэг, чадварын үндсэн хэсэг болон дадлага, лабораторийн ажлыг багтаасан баримт бичиг юм.

4. БАГА БОЛОВСРОЛЫН АГУУЛГЫН ЗОРИЛТ

Бага боловсролын агуулгын стандарт нь суралцагчдаас дараах мэдлэг, чадвар эзэмшиж, зөв хүмүүжилтэй болсон байхыг шаардана. Үүнд:
1) гоо зүй, үндэсний ёс заншил, соёлын өв уламжлал, эрүүл ахуй, бие бялдраа хөгжүүлэх талаар зохих мэдлэгтэй:
2) хувийн эрүүл ахуй болон бага насны хүүхдэд зонхилон тохиолддог өвчнөөс сэргийлэх, бие бялдрын хөгжилтийн тухай анхны мэдэгдэхүүнтэй болж, өглөөний дасгал хийж хэвших:
3) өөртөө үйлчлэх ба гэр орны болон бусад хөдөлмөр хийх анхны дадал, гэр орны эрүүл ахуйн анхны мэдэгдэхүүнтэй:
4) өөрийн болон бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, үнэнч шудрага, хамтач байдлыг эрхэмлэх үзэлтэй:
5) байгаль, нийгэм, хүрээлэн байгаа үзэгдэл юмсын тухай болон орчны бохирдлоос сэргийлэх талаар зохих төсөөлөл, мэдлэгтэй:
6) эх хэлээрээ зөв ярьдаг, шударга уншиж ойлгодог, бодол санаагаа оновчтой илэрхийлдэг, алдаагүй бичдэг:
7) математик нь ахуйн амьдралын олон асуудлыг шийдвэрлэх хэрэгсэл гэдгийг ойлгож, асуудалд амаар эсвэл тооцооллоор хариулт өгөх зохих мэдлэг чадвартай:
Coolцаашид мэдлэг олж эзэмших оюуны үйлийн арга барилтай, үргэлжлүүлэн суралцах бэлтгэлтэй болсон байна.

5. МОНГОЛ ХЭЛ

5.1. Зорилт
5.1.1. Монгол хэлээр

1) Ярих - сонсох талаар

  • ахуйн ба сургуулийн амьдралтай холбоотой сэдвээр бусдад асуулт тавих, бусдын асуултад оновчтой, бүрэн төгс хариулах, харилцан ярианд суралцах, бусдын яриаг хүлээцтэй сонсох, санаагаа бүрэн илэрхийлж сурах:

  • уншсан, үзсэн, сонссон зүйл, тохиолдсон үйл явдлынхаа талаар дэлгэрэнгүй, ойлгомжтой хүүрнэн ярих:

  • хүн, амьтан, юмс үзэгдлийн гадаад шинж чанарыг дүрслэн, тоочиж ярих:

  • уншсан эхийн агуулгыг хураангуйлж төлөвлөгөө зохиох, төлөвлөгөөний дагуу дэлгэрүүлэн ярих:

  • хэл зүгшрүүлэх үг, түргэн хэллэг, жороо үг зэргийг цээжилж, хэлэхэд төвөгтэй авиануудыг зөв, цэвэр дуудаж сурах:

  • цээжилсэн шүлэг, зүйр цэцэн үг, оновчтой үг хэллэгийг яриандаа хэрэглэж сурах, жишээ баримтаар тайлбарлан ярих:

  • орчин цагийн монгол хэлний дуудлагын хэм хэмжээний дагуу ярих, сонсох:

  • өөртөө итгэлтэй, сэтгэлийн хөдлөлөө зөв илэрхийлэн, нийтэд сонсогдохоор тод ярьж сурах:

2) Унших талаар

  • бага насны хүүхдэд зориулсан уран зохиол, үлгэр домог, сурах бичгийн сэдвүүдийг уншаад гол санааг нь ойлгох:

  • зөв, ухамсартай, хурдан, уран уншиж сурах:

  • өөртөө болон бусдад уншиж сурах:

  • хэвлэмэл болон гаргацтай бичсэн гар эхийг зөв унших:

  • заавал цээжлэхээр хөтөлбөрт орсон шүлэг, зохиолыг бүрэн цээжлэх:

  • нэг минутад 90-ээс доошгүй үгийг дуудан уншиж,100-аас доошгүй үгийг өөртөө унших:

  • сурах бичигт байгаа хэлний дүрэм, тодорхойлолт, ухагдахууныг уншиж ойлгох.

3) Бичих талаар

  • бичих арга барил эзэмшин, цэвэр, хичээнгүй, алдаагүй бичих, нэг минутад ангийн ялгамжаар 20-иос 55 үсгийн тэмдэгт бичиж сурах:

  • хуулж бичихдээ уртавтар өгүүлбэрийг тасалж бичих заагийг өөрөө тогтоон, түүнийгээ нүдэлж бичих:

  • сонсголын болон нүдлэх цээж бичиг бичиж, өөрсдийн гаргасан алдааны учрыг олж, засаж сурах:

  • уншсан, үзсэн, сонссон зүйл, тохиолдсон үйл явдлынхаа тухай өгсөн үгэнд тохируулан хүүрнэн бичих /хүүрнэмж/, мөн тэдгээрт өөрийн үнэлэлт дүгнэлт өгч, эргэцүүлэн бичих /эргэцүүлэмж/:

  • хүн, амьтан, юм үзэгдлийн гадаад шинжийг нь дүрслэн бичих /тоочимж/:

  • багшийн болон сурах бичиг, гарын авлагын дасгал зааврын дагуу үгсийг аймаглах, утгат хэсгээр нь задлах, шинээр үг бүтээх, тэдгээрийг хэл зүйн хувиллаар хувилгах, төрөл үг, төрөл үгийн үүр үүсгэх, өгүүлбэр ба эх зохиох, тэдгээрийг хураангуйлж дэлгэрүүлэх зэрэг ажлыг бичгээр хийж гүйцэтгэх:

  • ангийн ялгамжаар ойролцоогоор 20-иос 80 үгтэй цээж бичиг, 40-өөс 90 үгтэй эх зохиож найруулж бичих /тоочимж, хүүрнэмж, эргэцүүлэмж/,

4) Хэлний дүрэм, ухагдахууны талаар

  • авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй, үгийн сангийн тухай анхны мэдэгдэхүүнийг эзэмших.

5.1.2.Монгол бичгээр

1) Унших талаар

  • дармал үсгээр болон хичээнгүй бичгээр бичсэн эхийг уншиж, утгыг ойлгох:

  • монгол бичгээр бичсэн эхийг орчин цагийн монгол хэлний дуудлагаар шууд унших:

  • хичээлийн хөтөлбөрт заасан өвөрмөц бичлэгтэй үгийг зөв уншиж утгын ялгааг ойлгох:

  • бусдад болон өөртөө унших:

2) Бичих талаар

  • бичмэл үсгийн тигээр цэвэр, хичээнгүй бичих:

  • хөтөлбөрт заасан өвөрмөц бичлэгтэй үгсийг зөв бичиж сурах:

  • эхээс хуулж бичихдээ бүтэн үг, өгүүлбэрээр нүдэлж алдаагүй, цэвэр нямбай хуулж бичих:

  • утга зохиолын хэлний дуудлагаар хэлж өгсөн эхийг цээжээр бичих:

  • үгийг нэрийн болон үйлийн идэвхтэй хэрэглэгдэх зарим хувиллаар зөв хувилгаж бичих:

  • үгсийг утгаг хэсгээр нь задалж бичих:

  • өгсөн эхийг кириллээс монгол, монголоос кирилл бичигт хөрвүүлж бичих зэрэг мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

5.2. Цөм хөтөлбөр

5.2.1. Монгол хэлээр

1) I анги
Цагаан толгойн хичээлээр

  • эгшиг авиа, үсэг

  • гийгүүлэгч авиа, үсэг

  • тэмдэг үсэг

  • эгшиг ба гийгүүлэгч авиаг ялган сонсож, хэлж, уншиж, бичиж сурах дадлага ажил

  • битүү ба задгай үеийг хэлж сонсож, уншиж, бичиж сурах, үгийг үеээр таслах дадлага ажил

  • уншиж, бичиж, ярих сэдвийн хүрээ: байгаль хамгаалах, хайрлах, жороо үг, үгэн тоглоом, хэлний ээдрээ арилгах үг хэллэгүүд

Зөв бичих дүрмээр

  • эр, эм, саармаг эгшиг

  • богино, урт, хос эгшиг

  • өргөлтөт ба балархай эгшиг

  • ялгах эгшиг

  • эгшиг зохицох ёс

  • үг баяжуулах ажил

  • уншиж, бичиж, ярих сэдвийн хүрээ: “Эх нутаг”, “Хүний сайхан чанар”, “Эрдэм сурахын ач тус”, “Элбэрэл ачлалын ёс”, “Таван эрдэнэ”, “Хөдөлмөрийн ач тус”

2) II анги

Зөв бичих дүрмээр

  • Я-ийн төрлийн урт, хос эгшиг

  • зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшиг

  • эгшигт ба заримдаг гийгүүлэгчийг зөв бичих тохиолдол

  • зөөлөрсөн гийгүүлэгчийг зөв бичих тохиолдол

  • балархай эгшиг гээгдэх ба гээгдэхгүй тохиолдлууд

  • үгийн дунд орсон ж, ч, ш-ийн дараа богино эгшиг бичих дүрэм

Үг зүйгээр

  • үсгийг утгаар нь аймаглах тухай ерөнхий ойлголт

  • жинхэнэ нэр, ерийн ба оноосон нэр, түүний асуулт

  • тэмдэг нэр, түүний асуулт

  • тооны нэр, түүний асуулт

  • үйл үг, түүний асуулт

  • үг баяжуулах ажил (ойролцоо ба эсрэг утгатай үг)

  • уншиж, бичиж, ярих сэдвийн хүрээ: “Байгаль эхээ хайрлая”, “Эрхэм баян эрдэм ном”, “Ажил хөдөлмөр- амьдралын үндэс”, “Эвлэвэл бүтнэ”, “Элбэрэл тахимдуугийн ёс”, “Эрүүл биед саруул ухаан оршино”, “Мал маллах ухаан”.

3) III анги
Зөв бичих дүрмээр

  • эгшиг зохицох ёс, харъяалах, заахын тийн ялгалын нөхцөлийг зөв бичих:

  • том үсгийг зөв бичих:

  • үг шилжүүлэх:

  • тусгаарлах үүрэгтэй хатуу ба зөөлний тэмдгийг зөв бичих тохиолдол

  • Үг зүйггээр

  • үгийн бүтцийн тухай ойлголт

  • үгийн утгат хэсгүүд, тэдгээрийг үгийн бүтцээс таних, үг бүтээж хувилгах дадлага

  • язгуур

  • дагавар

  • нөхцөл

  • үгсийн аймаг

  • төлөөний үгийн аймаг, асуулт

Өгүүлбэр зүйгээр

  • өгүүлбэрийг хэлэх зорилгоор ангилах, бичигт тэмдэглэх тохиолдол

  • асуух өгүүлбэр, онцлог

  • хүүрнэх өгүүлбэр, онцлог

  • захирах өгүүлбэр, онцлог

  • анхааруулах өгүүлбэр, онцлог

  • өгүүлбэр зохиох дадлага

  • үг баяжуулах ажил

  • уншиж, бичиж, ярих сэдвийн хүрээ: “Унасан газар угаасан ус минь”, “Ухаан далай номоос эхтэй”, “Бидний хөгжөөнт явдал”, “Эх хэл эрдмийн түлхүүр”, “Ажил хийж хүн болдог”, “Элбэрэл тахимдуугийн ёс”, “Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ”, “Эрүүл энхийн жаргал”, “Мал дагавал ам тосодно”, “Монгол цаг тоолол”

4. IV анги

Үг зүйгээр

  • дагаврын ба үг нийлэх аргаар үг бүтэх арга

  • жинхэнэ нэрийн хувилал, жинхэнэ нэр бүтэх арга

  • тэмдэг нэрийн хувилал, бүтэх арга

  • тэмдэг нэр, тооны нэр, төлөөний үг нь жинхэнэ нэрийн үүрэг гүйцэтгэх

  • үйл үгийн хувилал, бүтэх арга

Өгүүлбэр зүйгээр

  • үйлийн эзэн, үйл хоёрын харьцаа

  • өгүүлбэрийн гол гишүүд

  • өгүүлбэрийг хураангуйлж, дэлгэрүүлэх арга

Үгийн сангаар

  • үгийн сан баяжих аргууд

  • этгээд ба бүдүүлэг үг, хэллэгээс болгоомжлох тохиолдол

  • үг баяжуулах ажил

  • уншиж, бичиж, ярих сэдвийн хүрээ: “Эх орон- ард түмэн”, “Эргэх дөрвөн улирал”, “Эрдэмд оройгүй”, “Ажиллах, амьдрах ухаан”, “Хүний мөс”, “Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс”, “Малын буян-малчны эрдэм”, “Нигүүлсэхүйн сэтгэлтэн эрдэм”, “Нэр нь мөнхөжсөн хүмүүс”

5.2.2. Монгол бичгээр

III-IV анги

Зөв бичих дүрмээр

  • монгол бичгийн цагаан толгойн үсгүүд /ацагт, шилбэт, гэдэст, эрүү завжит/

  • эгшиг зохицох ёс

  • гийгүүлэгч зохицох ёс

  • эгшиг, гийгүүлэгчийн нийлэмж

  • урт эгшгийг монгол бичигт тэмдэглэх /уртатгал үеэр, хоёр өөр эгшгээр, ижил эгшгээр, богино эгшгээр /

  • үеийн бүтэц

  • дэвсгэр үсгүүд, хатуу ба зөөлөн дэвсгэр, үгийн дунд ба адагт дэвсгэрлэх

  • тийн ялгалын нөхцөл, тэдгээрийг үгэнд зөв дагуулах:

  • олон тооны нөхцөл, тэдгээрийг зөв бичих:

  • биед ба эзэнд хамаатуулах нөхцөл, тэдгээрийг зөв бичих:

  • хамаатуулах ба тийн ялгалын нөхцөлийг нийлүүлж бичих:

  • үйлийн цагийн зарим нөхцөл, тэдгээрийг зөв бичих:

  • өвөрмөц бичлэгтэй зарим үгийг зөв бичих:

  • гадаад үг тэмдэглэдэг үсгүүдийг зөв бичих дадлага

  • аймаг, сум, хотын нэрийг зөв бичих дадлага

Уншихаар

  • дармал үсгээр болон хичээнгүй бичгээр бичсэн эхийг уншиж, утгыг ойлгох

  • монгол бичгээр бичсэн эхийг орчин цагийн монгол хэлний дуудлагаар шууд унших

Бичихээр

  • эхийг хуулж бичих, цээжээр бичих дадлага

  • үгийг нэрийн хувиллаар зөв хувилгаж, тайлбарлан бичих:

  • үгсийг утгаг хэсгээр нь задалж бичих:

  • өгсөн эхийг кириллээс, монголоос кирилл бичигт хөрвүүлж бичих дадлага

6. МАТЕМАТИК

6.1. Зорилт

6.1.1. Тоо тооллоор

  • олон оронтой тоог дүрслэх, бичих, тоймлох, жиших болон тэдгээр дээр үйлдэл гүйцэтгэх:

  • аравтын бутархайг дүрслэх, бичих, жиших, нарийвчлах /тоймлох/ болон тэдгээр дээр үйлдэл гүйцэтгэх:

  • ямар ч тоог аравтын бутархайгаар илэрхийлэх /бичих/:

  • тодорхой тооны тодорхой /өгсөн/ процентод ноогдох тоог олох:

  • тодорхой процентод ноогдох тоогоор нь анхны тоог олох:

  • нэг тоо, нөгөө тооныхоо хэдэн процент болохыг олох:

6.1.2. Геометрээр

  • хэрчим, цацраг, шулуун зурж тэмдэглэх, хэрчим, хугархай шугамын уртыг олох:

  • харилцан параллель, перпендикуляр шулуун байгуулах /зурах/:

  • өнцгийн хэмжээг транспортироор тодорхойлох, өнцгүүдийг хэмжээгээр нь ангилах, таних:

  • олон өнцөгт зурж, тэмдэглэх, түүний периметрийг олох:

  • доголтой, нүхтэй тэгш өнцөгт болон гурвалжин дүрсийн талбай олох:

  • куб, параллелопипедийн зарим элементээр бусад элементийг тооцох:

  • хэмжих нэгжүүдийн хоорондын хамаарлыг тодорхойлон ашиглах:

  • тойрог, дугуй зурах, урт, талбайг олох, тойргоор хээлэх:

  • дугуй диаграмм хийх.

6.1.3. Алгебраар

  • математик тоглоом тоглох:

  • гурав, дөрвөн мөртэй хүснэгт нөхөх:

  • математик бичвэрт тохирох тоо, үйлдлийн тэмдэг, хаалт, их багын болон тэнцүүгийн тэмдэг олж бичих:

  • нэмэх /хасах/, үржүүлэх /хуваах/ үйлдлүүд оролцсон тоон

  • илэрхийллийн утгыг үйдлийн дараалал алдалгүй зөв бодож олох:

  • өгүүлбэрийг тоон илэрхийлэл болгон бичээд утгыг нь олох: үйлдлийн чанаруудыг ашиглан бичгээр, цээжээр тооцоолох, үйлдлийн дүнг шалгах:

  • үйлдлийг алгоритмаар гүйцэтгэхэд орхигдсон /харагдахгүй болсон / цифрийг нөхөж сэргээх:

  • үйлдийн үл мэдэгдэх гишүүнийг олох замаар /аргаар/ математик бичвэрт тохирох тоог /дөрвөлжин хүрээнд байх тоог/ олох

6.1.4. Магадлал, статистикаар

  • бодит юмсын хос, хослол үүсгэх, тэдний тоог олох:

  • боломжийн тоог, хосын тоог олох болон “модны схем” ашиглан олох:

  • туршилт хийх, туршилт /тоглоом/-ын дүнг бүртгэх /хүснэгт бөглөх маягаар/, түүндээ тулгуурлан дүгнэлт хийж, томъёолох.

6.1.5. Мэдээлэлтэй ажиллаж, асуултанд хариу өгөх талаар

  • зөрөө, бүтэн ба бүхлийн хэсэг, процентоор тооцоолох, эсвэл эдгээрийн хослолоор, өөрөөр хэлбэл, арифметикийн дөрвөн /нэмэх, үржүүлэх, хэсэг, процент/ үйлдлээр тооцоолох өгүүлбэртэй бодлого бодох:

  • масштаб хэмжилтийн үндсэн дээр тодорхой масштабтай план зураг /байрлалын/ диаграмм хийх:

  • газрын зураг, план зураг, диаграмм ашиглан хялбар тооцоо хийх:

  • төрөл бүрийн хэмжих хэрэгслийг хийх:

  • хольц ба уусмалын чанарыг /концентрацийг/ тодорхойлох, хоёр өөр чанартай уусмалаас тодорхой чанартай /гуравдах/ уусмал бэлтгэх:

  • амьдралын зарим асуудлаар /”Өрхийн төсөв, зарцуулалт” зэрэг / энгийн хялбар тооцоо хийж, дүгнэлт гаргах:

  • зүй тогтлыг ажиглах, үргэлжлүүлэх, янз бүрийн дүрсээр хээлэх, тойрогоор хээлэх:

  • тогтолцооны /төслийн/ хандлагатай тооцоолол хийх мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.

6.2. Цөм хөтөлбөр

6.2.1. I анги

  • Хүн ба юмс үзэгдэл: хүн ба юмсыг ялгарах байдал, шинж, хэр хэмжээгээр нь: цаг агаарын байдал, юмсын байрлал, зүг чиг, цаг хугацаа зэргийг байгаа байдлаар нь тодорхойлох:

  • Ес хүртлэх тоо, тоолол: тоо ширхэг, цифр, тооны бүтэц, жишилт, үйлдэл, дүрэслэл, нэмэх, хасах үйлдэл, тэдгээрийн гишүүд:

  • Хорь хүртлэх тоо, тоолол: багц, багцлах, аравт, нэгж, нэг ба хоёр оронтой тоо, нэмэхийн хүрд, арав хэтрүүлэн нэмэх, аравт задлан хасах, хуваарьтай хэрчим дээр нэмэх, хасах:

  • Зуу хүртлэх тоо, тоолол: тоог орны нэмэгдэхүүнүүдийн нийлбэр хэлбэрээр бичих, үйлдлийн дараалал, хаалт, баганан бичиглэлээр нэмэх, хасах:

  • Бие, дүрс, зураас: бие, дүрс, зураг, эдгээрийн ялгарах шинж, шулуун, зураас, тэмдэг, сум:

  • Хэрчим, хугархай шугам: цэг, хэрчим, хэрчмийн тэмдэглэгээ, хэрчим дээр хуваарь гаргах, хуваарьтай хэрчим, хугархай шугам, түүний урт, юмсын хэмжээг хэрчмээр дүрслэх:

  • Олон өнцөгт: олон булантай (өнцөгтэй) бие, гурвалжин (гурван өнцөгт), дөрвөлжин (дөрвөн өнцөгт), олон өнцөгт, түүний тал, эргэн тойрны урт (приметр), олон өнцөгтэй биесийг тойруулан зурах аргаар олон өнцөгт зурах:

  • Хэмжээ: хэмжих, хэмжих нэгж, хэмжээ, түүнийг баримжаалах:

  • Харгалзаа: харгалзуулах, харгалзаа ба хамаарал:

  • Хувьсагчтай өгүүлбэр: үнэн эсвэл худал утгатай өгүүлбэр, хувьсагчтай (тодорхой бус утгатай) өгүүлбэр, математик тоглоом, тодорхой бус утгатай өгүүлбэрийг тоо, үйлдлийн ба бусад тэмдэг оруулах замаар үнэн эсвэл худал утгатай өгүүлбэр болгох:

  • Илэрхийлэл: тоон илэрхийлэл, түүний утгыг олох, үйлдлийн дараалал тогтоох,

  • Томъёо: үйлдлийн чанар, үйлдэл зөв гүйцэтгэсэн эсэхийг шалгах, нийлбэр, ялгаврыг нэмэх, хасах, нийлбэр, ялгавар дээр нэмэх, хасах:

  • Боломж тоолох: боломж, түүний тоо, хос хослолын тоо, зүй тогтол үлгэр эсвэл үйлийг хөтлөх тэмдэг (сум)-ыг ажиглаад үйлийг гүйцэтгэх, үргэлжлүүлэх:

  • Туршилт хийх: турших, оролдох, хийж үзэх, туршаад дүгнэлт гаргах, туршилтын дүнг томъёолон хэлэх:

  • Ажиглалтын үндсэн дээр асуудалд хариу өгөх: ажиглаад хоёр буюу хэдэн юмын юу нь адил юу нь өөр болохыг тодорхойлох, үлгэр загварыг ажиглаад юуг, яаж хийхийг мэдэж, гүйцэтгэх:

  • Тооцооллын үндсэн дээр хариулт өгөх: цээжээр, бичгээр тооцоолох, хэмжилт дүрслэл хийх, дасгал, бодлого бодох, зөрөөгөөр тооцоолох бодлого бодох, математик бичвэр үнэн байхаар тоо, үйлдлийн тэмдэг, жиших тэмдэг, хаалт, дүрс нөхөж бичих, зурах:

  • Мэдээлэлтэй ажиллах: мэдээлэл олох, өгөх, хэрэглэх.

Тайлбар: Өмнөх ангийн математикийн агуулга нь дараа, дараагийн ангид гүнзгийрэн давтагдах тул зөвхөн нэмэгдэх агуулгыг тодорхойлон бичсэн болно.

6.2.2. II анги

  • Баглаа боодол: багц, боодол, хайрцаг, сав, юмсыг тодорхой тоогоор боох, хайрцаглах, савлах, боодол ба задгайгаар тоолох:

  • Дүрс: геометрийн дүрс, тэдгээрийг зурах, тэмдэглэх, ялгаж таних:

  • Маршрут: зам, аялал жуулчлал, тойрон аялал, аялал жуулчлалаар явах зам /маршрут/ -ыг дүрслэн зурах, уртыг тодорхойлох:

  • Бодит байдал ба хэмжээг зураглан харуулах: байрлалын /план/ зураг, хэмжээг хэрчмээр, баганаар дүрслэх, ойр зуурын план зураг хийх:

  • Үржүүлэх үйлдэл: ижил нэмэгдэхүүнүүдийн нийлбэр, үржүүлэх үйлдэл, түүний гишүүд ба чанар, үржүүлэхийн хүрд, нэг оронтой тоогоор үржүүлэх:

  • Хуваах үйлдэл: төдийг үржүүлэх, төд төдөөр боох /хуваах/, төд төдөөр үржүүлэх ба төдөн тэнцүү хуваах, хуваах үйлдлийн гишүүд, тэг ба нэгийг үржүүлэх, хуваах:

  • Үржүүлэх, хуваах үйлдлийг баганан, өнцгөн бичиглэлээр гүйцэтгэх: бүтэн аравт, зуутыг нэгжээр үржүүлэх, тоог бүтэн аравтаар, хоёр оронтой тоогоор үржүүлэх, хоёр, гурван оронтой тоог нэгжид, хоёр оронтой тоонд хуваах:

  • Мянгын ангийн тоо: мянга, мянгын тоог бичих, жиших, үйлдэл гүйцэтгэх, бүтэн зуутад хуваах, үйлдлийн мэдэгдэж байгаа хоёр гишүүнээр гурав дахийг олох, нийлбэр, ялгавар, үржвэр ноогдворыг үржүүлэх ба хуваах:

  • Үлдэгдэлтэй хуваах: хуваагдагч, хуваагч, ноогдворын үржвэр ба үлдэгдлийн нийлбэр байдлаар бичих, үлдэгдэлтэй хуваах үйлдлийг шалгах:

  • Хэмжих нэгжүүдийн хамаарал: хэмжих нэгжүүдийг багцлах буюу бага нэгжээс их нэгжид шилжүүлэх, их нэгжээс бага нэгжид шилжүүлэх:

  • Өнцөг. Тэгш өнцөгт, түүний талбай.: Өнцөг, тэгш өнцөг, эдгээрийг зурах, тэмдэглэх, гурвалжин шугамаар тэгш өнцгийг таних, тэгш өнцөгт, квадрат, тэдгээрийн тал, өнцөг, хүрээний урт, талбай, талбайн нэгж, тэгш өнцөгтийг гурвалжин шугамаар зурах:

  • Туршилт ажиглалт дүнг бүртгэх: цаг агаарын байдал, сурагчдын ирц, сурлагын дүн, худалдааны тооцоо:

  • Тооцоолох ажил: төд дахин их, бага, тус бүр төд төдөн цагийн турш цаг тутам төд хэмээх хэллэгийн утгыг ухаарч арифметикийн хоёр (+/-/, х/:/) үйлдлийн бодлогыг зөрөө ба бүтэн хэсгээр тооцоолон бодох, цоорхойн хэмжээ нь мэдэгдэж байгаа тэгш өнцгүүд бүхий дүрсийн талбай, эргэн тойрны хэмжээг тооцоолох.

6.2.3.III анги

  • Хөдөлгөөн: угталцах хөдөлгөөн,<<холдох>> хөдөлгөөн,<<хөөцөлдөх>> хөдөлгөөн, зам, хугацаа, хурд (цаг тутамд явах замын хэмжээ)-ын хамаарал, хөдөлмөрийн бүтээмж:

  • Тэнцүүхэн хэсэглэх: бүтэн, тал-хугас, хэсэг-хувь, бүхэл юмыг тодорхой тоогоор тэнцүү хуваах:

  • Саяын ангийн тоо: тооны орон ангийн нэр, хүснэгт, тоог ангиудад хуваах, тоог унших, бичих, жиших, дүрслэх, тоймлох, үйлдэл гүйцэтгэх, гурван оронтой тоогоор үржүүлэх, хоёр оронтой тоонд хуваах, бүтэн зуутад хуваах, үлдэгдэлтэй хуваах:

  • Хэсэг: бүхэл бүтэн юмсыг хэдэн тэнцүүхэн хэсэг болгох, төдний нэг хэсэг, төдний төдөн хэсэг, эдгээрийг тэмдэглэх, дүрслэх, энгийн бутархай, түүний хүртвэр, хуваарь зураглал ба ноогдворын үл өөрчлөгдөх чанарыг ашиглан нэг хэсгийг нөгөө хэсгээр илэрхийлэх, хэсгүүдийг жиших, хэсгүүдийг нэмэх ба хасах, холимог тоо, түүнийг дүрслэх:

  • Загвар: бие, түүний загвар, параллелопипед, куб, тэдгээрийн дэлгээс, цилиндр, конусын дэлгээс, биеийн хэмжээ, куб ба параллелопипедийн эзэлхүүн, эзэлхүүний нэгж, куб ба параллелопипедийн загвар хийх, ирмэгийн урт, гадаргуугийн бүрээсний талбайг олох:

  • Тойрог, дугуй: тойргийн төв, радиус, диаметр, дугуй, гортиг, тойргийн урт, дугуйн талбай, p-тоо, түүний ойролцоо утга, дугуй диаграмм, тодорхой радиустай тойрог, дугуй зурж, түүний урт, талбайг олох:

  • Үйлдлийн гишүүдийн хамаарал: үйлдлийн дүнг өөрчлөхгүйгээр, түүний гишүүдийг өөрчлөх, тоог үржвэрт эсвэл ноогдворт хуваах, хэсэг дээрх үйлдлийн чанарууд (нийлбэрийг хэсэглэх мэт):

  • Тооцоолох ажил: худалдааны тооцоо, хөдөлгөөний тооцоо, ахуйн хялбар тооцоог зураглал хийж асуулт гарган гүйцэтгэх, бүхэл бүтэн юмны хэсгээр эсвэл зөрөө ба хэсгээр тооцоолох арифметикийн гурван /+(-),x (+) хэсэг үйлдлийн бодлого бодох, хэмжилтийн үндсэн дээр дүрс ба биеийн хэмжээг тодорхойлж, холбогдох тооцоо хийх.

6.2.4 IV анги

  • Ажлын зураг: масштаб, бодит хэмжээ, зураг дээрх хэмжээ, тодорхой масштабтай зураг дээр хэмжилт хийж бодит хэмжээг тодорхойлох, тодорхой масштабаар диаграмм, план зураг хийх, тодорхой масштабтай диаграмм, план зураг ашиглан тооцоо хийх:

  • Хольц: уусмал, холимог, хайлш, хольцын чанар, сорьц, уусмал бэлтгэх, хольцын зарим бүрэлдэхүүнийг ялгах, чанарыг тодорхойлох:

  • Хэмжигдэхүүн, түүнийг хэмжих хэрэгслэлүүд: хэмжигдэхүүн (үүнийг тоо ба хэмжих нэгжийн хосоор тодорхойлогдох зүйл хэмээн ойлгоно), хэмжээ, термометр, барометр, салхины хурд хэмжигч, метр мэтийн хэмжих хэрэгслийг хэрэглэх:

  • Олон оронтой тоо: орон ангийн хүснэгт, түүний утга, цифрийн ба цифрийн байрлалын утга, тооны стандарт ба задлагдсан хэлбэр, олон оронтой тоог жиших, тоймлох дүрэм, олон оронтой тооны үйлдлийг бичгээр /алгоритмаар/ гүйцэтгэх, олон оронтой тоог дүрслэх, үйлдлийн чанарууд, тэдгээрийг ашиглах, нийлбэр, үржвэр, ноогдвор, хуваах гэх мэт:

  • Аравтын бутархай: аравны, зууны, мянганы гэх мэт хэсэг, тооны бүтцийн хүснэгт, аравтын бутархай, түүнийг унших, бичих, жиших, тоймлох /нарийвчлах/, аравтын бутархайн үйлдлүүд ба тэдгээрийн чанар, тоог аравтын бутархайгаар илэрхийлэх, үет аравтын бутархай, аравтын бутархайг 10,100,1000 гэх мэт дахин ихэсгэх, багасгах:

  • Процент /зууны хэсэг/: процент, түүнийг тэмдэглэх, тодорхой процентийн илэрхийлж буй хэсгийг тодорхойлох, зарим хэсгийг процентоор илэрхийлэх, процентийн үндсэн гурван бодлого, процентоор дугуй диаграмм хийх:

  • Хэрчим, цацраг, шулуун: хэрчмийг нэг эсвэл хоёр үзүүрийн нь чигт үргэлжлүүлэх замаар цацраг эсвэл шулууныг дүрслэх, хэрчмийн төгсгөл, цацрагийн эх, хэрчим, цацраг, шулууныг тэмдэглэх ба зурах, харилцан параллель, перпендикуляр шулууныг хоёр ширхэг гурвалжин шугамаар байгуулах, шулуунд цэгээс перпендикуляр буулгах:

  • Өнцөг, түүний хэмжээ: өнцгийн тодорхойлолт, тэмдэглэл, ангилал, хэмжээ, градус, транспортир, гортиг хэрэглэн өгсөн өнцөгтэй тэнцүү өнцөг байгуулах:

  • План зураг, диаграмм: план /байрлалын/ зураг, тодорхой масштабтай хэрчмэн эсвэл баганан диаграмм хийх, тодорхой масштабаар бодит байдлын план зураг, диаграмм хийх, тодорхой масштабтай план зураг, диаграмм ашиглан тооцоо хийх:

  • Арифметикийн үйллийн чанарууд: натурал тоо, хэсэг, аравтын бутархайн үйлдлүүдийн байр сэлгэх, хэсэглэн нэгтгэх, жагсаан өрөх чанар (хууль) ба үйлдлийн дүн, гишүүдийн хамаарлыг хэрэглэх, үйлдлийн дүн өөрчлөгдөхгүй байх нөхцөлийг тогтоож хэрэглэх:

  • Тооцоолох ажил: дүрс зурах /геометрийн байгуулалт хийх, арифметикийн дөрвөн /+(-),х(баярлах,хэсэг, процент/ үйлдлийн бодлогод тогтолцооны хандлагын үүднээс хандаж, зураглал хийж асуулт гарган бодох, ахуйн хялбар тооцоо хийх, дүрс ба биеийн зарим элементүүдээр бусдыг нь тооцоолох, өнцгийн хэмжээгээр (процентоор) дугуй диаграмм хийх, түүнийг ашиглан тооцоолох, алгоритмаар гүйцэтгсэн үйлдлийн “баларсан” цифрийг сэргээх, процентийн гурван үндсэн бодлого бодох.

7. ОРОН НУТАГ, БАЙГАЛИЙН ШИНЖЛЭЛ

7.1. Зорилт

7.1.1. Орон нутаг чиглэлээр

  • амьд ба амьгүй байгалийн ялгааг тодорхой жишээн дээр тайлбарлах,

  • сургууль орчныхоо газрын гадаргын хэлбэр, өндөр намыг тодорхойлох:

  • гол, мөрөн, нуурны усны тэжээл, булаг, шандын усны ундарга, эх, адаг, горимын учрыг мэдэх:

  • орон нутгийнхаа газар усны нэрийг мэдэж, тогтоох, өөрийн нутгийн үзэсгэлэн ба дархан газар, дархалсан амьтдыг нэрлэж, тархалтыг мэдэх:

  • нутагтаа байгаа зэрлэг ба таримал ургамлыг ялгаж таних, түүх арга, ач холбогдлыг нь мэдэх:

  • ургамлын гадаад бүтцийг ялгаж таньдаг болох:

  • зэрлэг ба тэжээмэл амьтдын ялгаа, амьдралын орчин, таван хошуу малыг нас, хүйсээр нь ялгаж нэрлэх:

  • термометр, тунадас хэмжигч багажнууд ашигладаг болох:

  • үүлний байдлыг ажиглах, унах тунадасны хэлбэрийг таамаглах:

  • байгалийн шинж байдал, өвс ургамал, амьтдын зан үйлээр цаг агаарыг урьдчилан таамаглах аргуудыг мэдэх:

  • жилийн улирлуудын онцлог, шинж байдлын ялгааг мэддэг болох:

  • ургамал, амьтад улирлын байдалд зохицон өөрчлөгдөж хувирахын учрыг мэдэх:

  • байгаль хамгаалах, бохирдуулахгүй байх, арчилж тордох арга барилаас суралцах:

  • гадаа, ангид, газарзүйн зураг дээр зүг чигээ зөв олох, зай хэмжих:

  • орон нутгийн шинж байдлаар зүг чигээ олох:

  • монгол орны ба нутгийн газарзүйн зургийн масштаб, таних тэмдгийг унших:

  • газарзүйн зургийн будгийн өнгөөр гадаргын өндөр нам, усны гүний байдлыг тодорхойлох:

  • дэлхийн экватор, туйл, гэрлийн бүсүүдийг глобус ба тал бөмбөрцгийн зураг дээр заах:

  • цаг агаарын элемент үзэгдлүүдийг ажиглаж, ажиглалтын үр дүнг нэгтгэх:

  • халдварт өвчнөөс сэргийлэх арга замыг мэдэх:

  • шүдээ сойздох, арчлах, сойз сонгох, арьсаа арчлах, архи, тамхины хороос сэргийлэх, хувийн ариун цэврийн дэглэмийг хэвшүүлсэн байх:

  • гэр орон болон анги танхимын цэвэр агаарын ач холбогдлыг ойлгож, цаг улирлын байдалд тохируулан хувцаслах, хоолны зөв дэглэмийг сахих хэвшилтэй болсон байх:

  • ширээ, сандалд зөв суух, хараагаа хамгаалах аргыг эзэмшсэн байх.

7.1.2. Нийгмийн чиглэлрээр

  • аав, ээж, төрөл садангийнхаа угсаа гаралыг мэдэх:

  • оршин сууж буй суурингийнхаа нэр, байрлалыг мэдэх

  • нутгийн хүмүүсийн зан заншил, ёс зүйгээс суралцах:

  • нутгийн түүх, соёлын дурсгалт газрууд, тэдгээрийг хайрлан хамгаалах:

  • удам угсаа, үеэ мэдэх, аав, ээжийнхээ төрлийг ёсчлон мэдэх:

  • нутгийнхаа үйлдвэр, соёл, үйлчилгээ, амралт, сувиллын газруудыг мэдэх:

  • орон нутгийнхаа хүмүүсийн эрхлэх хөдөлмөрийн онцлог, зан үйлээс суралцах чадвар эзэмжих.

7.1.3. Байгалийн шинжлэлээр

  • туршилт, ажиглалт хийх замаар туршилтын явц, үр дүнг өөрийн үгээр тайлбарлах, таамаглал дэвшүүлэх, дүгнэлт гаргах, багаж хэрэгслэлтэй зөв харьцаж сурах:

  • бие, бодис, амьд, амьгүй биесийг үндсэн шинжээр нь ялгах:

  • өдөр тутмын амьдралд тохиолдох орчны хувьсал өөрчлөлтийг ажиглан судалсны үндсэн дээр ургамал, амьтан, хүний амьдралын орчныг тодорхойлох /хүрч чадахгүй холын орчны тодорхойлолтыг газрын зураг, ном болон бусад мэдээллийн хэрэгслэл ашиглаж мэдэх/:

  • агаар, ус, гал, эрдэс чулуулаг, хөрс, ургамал, амьтдын шинж чанарыг тодорхойлж, тэдгээрийн хүний амьдралд үзүүлэх нөлөөг ойлгож мэдэх:

  • байгаль орчныг зүй зохистой ашиглах, байгалийн баялаг бүхий газар нутаг, ховор амьтан, ургамлыг хамгаалах:

  • нарны аймгийн гаригууд болон, одод, нар, сар, дэлхийн харилцан байрлал, түүний үр дагаврын талаар төсөөлөлтэй болж, орчлон ертөнц дахь орон зай, хөдөлгөөн, хэмжээг тодорхойлох:

  • цаг хугацаа, зайг тодорхойлж сурснаар аялалыг төлөвлөх, өдөр тутмын амьдралдаа хэрэглэх.

7.2.Цөм хөтөлбөр

7.2.1. Орон нутгаар

1) I анги
Бид нэгдүгээр ангийнхан

  • сургууль эрдмийн газар

  • цаг хугацаа, цаг баримтлахын учир

  • гудамж, талбай, тээврийн хэрэгслэлээр зорчих

  • хувийн ба нийгмийн эрүүл ахуйн шаардлага

Бид сургууль орчин, нутгийн байгаль

  • амьд ба амьгүй байгаль

  • сургууль орчны газрын гадаргын хэлбэр

  • хүмүүс ахуй амьдрал, үйлдвэрлэлд усыг ашиглах

  • хүнсний ногоо ба тасалгааны ургамал

  • ургамлын ургах нөхцөл

  • хүрээлэн буй орчин ба амьтад

Манай нутгийн түүх, соёлоос

  • манай суурингийн нэр, гарал үүсэл, байрлал

  • манай аав, ээж, төрөл садангийн угсаа гарал

  • үйлдвэр, соёл, үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцах

Бид ба эд юмс

  • бие ба бүтээгдэхүүний ялгаа

  • хүнсний зүйл яаж бүтдэг

  • гэр орон, байр, гутал хувцас хэрхэн бүтдэг

  • ном, дэвтрээ хайрлан хамгаалах

1) II анги

Орон нутгийн улирлын онцлог

  • жилийн улирал бүрийн онцлог шинж байдал

  • цаг агаар, үүл үүсэх, тунадасны хэлбэр, салхи

  • хүмүүсийн амьдрал

  • ургамлын амьдрал

  • ургамлын /улирал бүрийн/ амьдрал, таримал ба зэрлэг ургамлын ялгаа

  • таримал ба зэрлэг ургамлын ялгаа

  • хүнсний ургамал, жимс жимсгэнэ

  • амьтдын амьдрал, тэжээмэл ба зэрлэг амьтад

  • орон нутгийн зун, намар, өвөл, хаврын онцлог

  • цаг агаарын байдал, тэдгээрийн улирлын хувирал, өөрчлөлт, түүнийг таньж мэдэх

  • амьтдын /улирал бүрийн/ амьдрал, тэжээмэл ба зэрлэг амьтдын ялгаа

  • хүмүүсийн хөдөлмөрийн онцлог

Манай нутгийн түүх, соёлын онцлог

  • манай нутгийн аж ахуй, соёл, урлагийн гол онцлог

  • нутгийн ястан, угсаатан, овог, төрлийн хүмүүсийн зан заншил, бэлэгдэл

  • түүх, соёлын дурсгалт газрууд

1) III анги
План ба газарзүйн зураг

  • үзэгдэх талбай, үзэгдэх талбайн талууд

  • зүг чиг олох, зай хэмжих энгийн аргууд

  • план ба газарзүйн зургийн таних тэмдэг, масштаб

  • аймаг, сумын газарзүйн байрлал

  • байгаль хамгаалах уламжлал

Орон нутгийн ба Монгол орны байгаль

  • Монгол орны байрлал, гадаргын хэв шинж

  • хүмүүс чулуулагийг хэрхэн таньдаг

  • Монгол орны цаг агаарын онцлог

  • Гол, мөрөн, нуурыг газарзүйн зурагт заах

  • Нутгийн ургамал, амьтан

Монгол орны байгаль олон янз болох нь

  • Монгол орны байгалийн байдал олон янз болох нь

  • хүмүүсийн эрхлэх хөдөлмөр

Орон нутгийн аж ахуй

  • орон нутгийн хүмүүсийн эрхлэх хөдөлмөр, зан үйл

  • орон нутгийн хөдөө аж ахуйн бүтэц

  • мал аж ахуй, газар тариалан

  • нутгийн үйлдвэр, соёл, үйлчилгээ, амралт, сувиллын газрууд

Манай нутгийн түүх, соёл

  • удам угсаа, үеэ мэдэх, аав ээжийн төрлийг ёсчлон нэрлэх

  • манай нутгаас төрсөн алдар цуутай хүмүүс, тэдгээрийн амьдрал үйл ажиллагаа

Дэлхийн бөмбөрцөг

  • дэлхийн бөмбөрцгийн хэлбэр

  • глобус бол дэлхийн загвар

  • тив ба далай

  • гэрлийн бүс

7.2.2.Байгалийн шинжлэлээр
IV анги
Орчлон ертөнц ба Дэлхий

  • Нар, од, сар, дэлхий. Нарны систем. Билгийн ба аргын тоолол. Тэнгэрийн заадас.

Дадлага ажил:

  • одот тэнгэр, тэнгэрийн заадас, нар сарыг ажиглах

  • орчлон ертөнцийн эрхсүүдийн хоорондын зайг жиших туршилт

  • өдөр, шөнө болох шалтгаан, дэлхий тэнхлэгээ эргэх хөдөлгөөнийг харуулах туршилт

  • жилийн дөрвөн улирлын учир шалтгааныг харуулах туршилт

  • нар,сар, дэлхийн хөдөлгөөнийг харуулах туршилт

  • сарны хэлбэрийг ажиглаж тэмдэглэл хөтлөх

  • цаг тооны бичиг ашиглах дадлага ажил

  • нар, сар хиртэхийг ажиглах туршилт

Бие ба бодис

  • бие, бодис, тэдгээрийн ялгаа. Бодисын шинж чанарууд

  • бодисын бүтэц. Бодисын гурван төрөл

Дадлага ажил

  • бие ба бодисыг ялган таних

  • бодисын бүтцийн загвар үзүүлэх

  • нэвчих үзэгдлийг ажиглах

  • бодисын гурван төлөвийн өөрчлөлтийг ажиглах

Агаар

  • агаарын шинж чанарууд, хөдөлгөөн, найрлага. Амьд бие амьсгалах. Шаталт

  • агаарын бохирдолт

Дадлага ажил

  • агаар бодитой оршихыг туршлагаар нотлох

  • агаарын шинж чанаруудыг тодорхойлох туршилтууд

  • агаар тэлэх, агшихыг харуулах,

  • шаталт явагдахыг туршилтаар үзүүлэх

Ус

  • усны бүтэц, шинж чанарууд.

  • Усны гурван төлөв байдал, тэдгээрийн харилцан шилжих.

  • усан уусмал ба хольц.

  • Усны бохирдол, бохирдсон усыг цэвэрлэх.

Дадлага ажил

  • усны темпратурыг хэмжих /халуун, хүйтэн, ус, цас/

  • усны уур шингэрэхийг харуулах

  • усанд сайн муу уусдаг бодисыг тодорхойлох

  • ханасан ба ханаагүй усмал бэлтгэх аргуудтай танилцах усыг хольцоос цэвэрлэх аргууд

  • шингэн термометр хийж хэмжилт хийх

Чулуулаг

  • эрдэс ба чулуулаг

  • чулуулагийн шинж чанар

  • өгөршил элэгдэл

  • ашигт малтмал

Дадлага ажил:

  • чулуулагийн хатуулаг ба өнгөөр нь ялгах

  • боржингийн бүтцэд байдаг эрдсүүдийг ажиглах

  • төмөрлөгийн сунамтгай, соронзон, цахилгаан дамжуулах чанарыг ажиглах

  • нүүрс, нефтийн бүтээгдэхүүнтэй танилцах

  • орон нутгийн чулуулагтай танилцах

  • аялалаар явж, уулын, талын, голын чулуулагт ажиглалт хийх

Хөрс

  • хөрс, түүний бүрэлдэхүүн хэсэг

  • хөрс амьдралын орчин

  • хөрсийг боловсруулах, хамгаалах

Дадлага ажил

  • хөрсний найрлагатай танилцах туршилт

  • хөрсий зүсэлт ашиглан хөрсний ус, чийг нэвтрүүлэхийг ажиглах

  • бордооны төрлийг үзүүлэх

  • тасалгааны ургамлын хөрсийг арчлах бордох

Амьд бие ба амьдралын орчин

  • амьд биеийн бүтэц

  • амьдралын орчин ба түүнд амьд бие зохилдох нь

Дадлага ажил

  • эсийг микроскопоор харах

  • ургамлын үр соёолох орчинг бий болгох туршилт

  • өөрсдийн мэдэх амьтдын амьдралын орчинг тодорхойлох

  • идэш тэжээлийн хэлхээ /хялбар/ зохиох дадлага

8..ЭХ ОРНЫ ТҮҮХ, СОЁЛЫН МЭДЭГДЭХҮҮН

8.1. Зорилт

  • өөрийн орон нутгийн болон эх орны түүх, соёлын хамгийн наад захын мэдэгдэхүүнийг тайлбарлах

  • эх орны түүх соёлын мэдэгдэхүүнээ хүмүүнлэг хийгээд байгалийн ухааны мэдлэг, чадвартайгаа холбон ярилцах

  • ард түмний аж төрөх уламжлал, өнгөрсөн-одоо- ирээдүйн холбоог тогтоож өвөрмөц талуудыг харьцуулан хүн сайн сайхан, эрүүл энх аж төрөхийн үндсийг ухаарч байгаагаа бодит жишээгээр тайлбарлах

  • жилийг зуунтай харьцуулан хэрэглэх

  • түүхэн үйл явдлын он цагийн дараалал (эрт, эдүгээ)



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 3-р хуудас Нийт хуудасны тоо: 8 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Зураг
Фото
Хууль тогтоомж
Зөвлөгөө
Цахим хичээл
дуу хөгжим

Сүүлийн бичлэгүүд

Музей
Сургалтын аргуудаас
Монгол улсын стандарт
Бага дунд сургуулийн хууль
duunuud
Хөгжилтэй агшин
Aнги дэвших болон төгсөх шалгалтын агуулга
Зуны даалгавар

Найзууд




:-)
 
xaax