Музей
Сургалтын аргуудаас
“Мөс хайлуулах ” дасгалууд Манай ширээний намтар Хичээлд оролцож байгаа хүүхдүүдийн бие биеээсээ цэрвэх байдлыг арилгах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хичээлийн эхэнд хийнэ. Хүүхдүүдийг баг болгон хуваасны дараа багаараа хамтран хийх асуултуудын өгнө. Жишээ нь: Танай багт байгаа хүүхдүүдийн аав ээжийнх нь насны нийлбэр хэд вэ? Та нар ямар ямар жилтэй вэ? Хэчнээн хүүхдүүд нь цэнхэр, улаан өнгөнд вуртай вэ? гэх мэтээр хамгийн энгийн тэгэхдээ заавал бүгдээрээ оролцож хариулах тийм асуултуудыг багш бодож олно. Ингэснээр хүүхдүүд хичээлд биеэ барилгүй чөлөөтэй оролцох боломж нээлттэй болно. Хоёр үнэн, нэг худал Хүүхдүүдэд өөрсдийнхөө талаар эсвэл тухай үзсэн хичээлийн талаар хоёр үнэн, нэг худлаа мэдээллийг хэлхийг хүснэ. Бусад хүүхдүүд нь алин нь үнэн, аль нь худал болохыг олох зорилготой асуулт тавьж харилцан ярилцана. Үрлэн чихэр: Үрлэн чихрээр дүүргэсэн тавгийг дамжуулж, хүссэн хэмжээгээр авахыг урьж, авсан үрлээ идэлгүй түр азнахыг хүснэ. Бүх хүүхдүүд чихэрнээс авсны дараа тэднийг өөрсдийгөө бусдадаа танилцуулахыг урина. Ингэхдээ авсан үрлэн чихрийнхээ тоогоор өөрийнхөө талаар онцлог зүйл ярих ёстойг сануулна. Үүнийг бас хичээлтэйгээ холбон үзсэн сэдвийн талаар мэдээлэл өгөхдөө авсан үрлийн тоогоор хэлэхийг сануулна. Хувийн дурсамж: Хүүхдүүдийг түрийвч, цүнх, халаасаа уудалж, тэдний хувийн онцлогийг илэрхийлсэн гурван өвөрмөц зүйл олохыг даалгана. Хүүхэд бүр тэдгээр зүйлийг сонгох болсон учир шалтгаан болон тэдгээр нь тэдний ямар хүсэл сонирхол, зан чанарыг хэрхэн илэрхийлж буй тухай бусад хүүхдүүдэд / эсвэл бүлгийнхэндээ/ ярьж өгнө. Найздаа танилцуулах: Оролцогчид хосоо сонгож бие биетэйгээ 5 минут орчим ярилцана. Ингэхдээ аль болох өөрийн сайн мэдэхгүй хүүхдийг сонгоно. Дараа нь ээлжээр босож өөрийн ярилцсан хүүхдийн онцлог талуудыг бусдадаа танилцуулна. Ингэхдээ тухайн хүний талаар олж мэдсэн гурван сонирхолтой зүйлийг олж хэлнэ. Нэрийн хуудас: Хүүхдүүд өөрийн нэрийн хуудас хийхэд шаардлагатай материал тараана./ Хатуу цаас, наалддаг тууз, өнгийн үзэг харандаа г.м /. Тэрхүү нэрийн хуудас нь ямар нэг байдлаар өөрийнх нь талаар мэдээлэл өгөхүйц зураг дизайнтай хийхийг сануулна. Бага ангийн хүүхдүүдийн хувьд гэр бүлийнхнийхээ тухай ч зуры болно. Энэ арга нь тухайн хүүхдийн эзлэх орон зайг ангид бий болгож, ялангуяа бага ангийн хүүхдүүдийн хувьд аав ээжийнхээ хамт байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Сонирхолтой нэр: Шинээр анги хамт олон бүрэлдэж буй үед хүүхэд бүрийг өөрсдийн нэртэй холбоотой сонирхолтой, хөгтэй эсвэл хачирхалтай зүйл ярьж, түүнийг нэрийг бусад хүмүүс тогтооход тус дэм болохыг хүснэ. Хэрэв оролцогчдын тоо их бол тэднийг 5-6 хүнтэй бүлгүүдэд хуваана. Үггүй танилцуулга: Ангийг 2 хүнтэй багуудад хуваана. Энэ дасгалын зорилго нь өөрийгөө хамрагчдаа танилцуулахад орших ба оролцогчид өөрийгөө танилцуулахдаа ярих ёсгүй. Тэд зураг, бусад эд зүйл, дохио зангаа зэрэг хэл ярианы бус хэлбэрүүдийг ашиглаж болно. Багш ашиглаж болох зарим нэг тустай зөвөлгөө өгнө. Тухйлбал: байрандаа гүйж буй мэт хөдөлбөл өглөө гимнастик хийдэг гэдгийг илэрхийлнэ. Хосууд өөрсдийгөө гурав гурван минут туршид үггүй танилцуулна. Дараа нь тэдэнд өөрсдийгөө шалгахад нь зориулж хэдэн минут олгоно. Аналоги үүсгэх: Оролцогчдыг жижиг бүлэгт хувааж, хүн бүр өөрийгөө бусдадаа танилцуулна. Нийт оролцогчдын дунд үзэж буй сэдэвтэй холбоотой аналогийг өгч, түүнийг гүйцээж бичих даалгавар өгнө. Тухайлбал: бусдын өмнө үг хэлэх нь зүлэг шүршихтэй ижил учир бүлэг бүр 3-4 минутын туршид хоорондоо ярилцаад хамгийн шилдэг гурван тайлбараа нийт оролцогчдод танилцуулна. “Хобби” агнах нь: Хүн бүрт хүмүүсийн чөлөөт цагаараа сонирхон хийх дуртай 15-20 түгээмэл ажлын жагсаалтыг өгнө. / Жишээ нь: цэцэг ногоо тарих, өглөө гүйх, хоол хийх, юм нэхэх, ном унших, одон бөмбөг тоглох г.м. Оролцогчид жагсаалтад орсон “ хоббитой “ хүмүүсийг олж нэр, ажлын газрын хаягийг тэмдэглэж авна. Энэ дасгалын өөр нэг хувилбар бол ” хобби ” жагсаахын оронд хүний зан чанар, эсвэл онцлогийг тусгаж илэрхийлсэн үгсийн жагсаалтыг хэрэглэх боломжтой юм. Тухайлбал: айлын ганц хүүхэд, хөгжим тоглодог дөрвөөс илүү муу зуршилтай, шагнал авсан, ач зээтэй г.м. Эдгээр онцлог, шинж чанарыг сургалтын сэдэвтэй холгож хэрэглэх боломжтой юм. Ижил төстэй ба ялгаатай зүйлс: Жижиг бүлгээр ажиллаж, оролцогчдыг нэгтгэж буй 5 нийтлэг шинж чанар, мөн ялгаатай зүйлсийг бодож олохыг даалгана. Бүлгүүд хамгийн сонирхолтой гэсэн нийтлэг бөгөөд ялгаатай зүйлсийг бусдадаа уншиж танилцуулна. Тэмдэг нэрийн танилцуулга: Оролцогчид өөрсдийгөө танилцуулахдаа өөрийн нэрийн эхний үсгээр эхэлсэн тэмдэг нэрийг ашиглан өөрийгөө танилцуулна. Тухйлбал: Сюзан гэдэг нэртэй бол сэргэлэн сюзан гэнэ. Тэмдэг нэр хэрэглэснээр ангийн уур амьсгалын улам хөгжилтэй болохоос гадна хүмүүс бие биеийн нэрийг тогтооход тус дөхөм болдог. Гутлын хайрцагт хийсэн намтар: Энэ дасгалыг нэлээд хэдэн хоног үргэлжлэх сургалт семинарын явцад хийвэл тохиромжтой. Гутлын хайрцагны хэмжээтэй хатуу хайрцагт өөрсдийн эдэлж хэрэглэдэг зүйлээсээ хийхийг оролцогчдоос хүснэ. Эдгээр зүйл нь тухайн хүний сонирхол, хийх дуртай зүйл, гэр бүл, ажил мэргэжил, угсаа гарлыг илэрхийлэх ёстой. Жижиг бүлэгт хуваагдсан оролцогчид хайрцагт хийсэн зүйлээ бусдад үзүүлж, тайлбарлана.
Монгол улсын стандарт
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Анги 03.080.99. Боловсролын стандартын тогтолцоо БАГА, ДУНД БОЛОВСРОЛ 2-р хэсэг: Бага боловсролын агуулга System of educational standarts STANDARDS FOR PRIMARY AND SECONDARY SCHOOL SECTOR Part2 Primary edication content standarts Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлав. 1998 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөнө. 1. ХАМРАХ ХҮРЭЭ 1.1. Энэхүү стандарт нь Монгол Улсын Боловсролын хууль, Бага, дунд боловсролын хуулийн хүрээнд бага боловсролын үндсэн агуулга, цөм хөтөлбөрийг тогтооно. 1.2. Үндсэн агуулгаас гадуур хүүхдийг хөгжүүлэх төрөл бүрийн нэмэлт сонгон суралцах сургалтын агуулга үүнд хамаарахгүй бөгөөд түүнийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зохицуулна. Энэхүү стандартыг бага боловсролын сургалт явуулж байгаа өмчийн бүх төрөл, хэлбэрийн байгууллага, албан тушаалтан болон суралцагчид дагаж мөрдөнө. 2. ОРШИЛ 2.1. Энэхүү стандартын зорилго нь сургалтын агуулгыг ардчилсан нийгмийн иргэн төлөвшүүлэх, хувь хүний сонирхол, эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн, уян хатан, нэгдмэл бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга зам, хэрэглэгдэхүүнийг олон хуьвилбартай болгоход оршино. Уг стандартыг нэвтрүүлснээр бага боловсролын наад захын түвшингийн зорилго, зорилтууд болон хэрэгжүүлэх орчин, арга зам, шалгах шалгуур тодорхой болно. Түүнчлэн суралцагч болон олон нийтийн оролцоог дээшлүүлэх, боловсролын тогтолцоог боловсронгуй болгох нөхцөл бүрдэж, сургалтын чанар, үр ашиг дээшилнэ. 2.2. Энэхүү стандартад суралцагчдын эзэмшсэн байх мэдлэг, чадварын наад захын түвшинг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх хичээл, үйл ажиллагааны цөм агуулгыг тусгасан болно. 3. НЭР ТОМЬЁО БА ТОДОРХОЙЛОЛТУУД 3.1. Боловсролын стандарт нь зохих төвшин /бага, дунд, дээд/-д суралцагчид зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг чадвар, үнэт зүйлсийн тогтолцоо, түүнийг эзэмших боломжтой нөхцөл бүрдүүлэх болон үнэлж,дүгнэх шаардлагаар тус тус тодорхойлогдсон норматив баримт бичиг юм. Хуулбарлан хэвлэхийг хориглоно. 3.2. Бага боловсрол нь бүх нийтийн суурь боловсролын эхний шат бөгөөд суралцагчдад төрөлх хэлээрээ уншиж, бичиж, зөв ярьж, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх: тоо бодох чадвар, хүрээлэн буй орчин, байгаль, нийгмийн тухай амьдралын энгийн мэдлэг, эрүүл мэнд, гоо зүй, ёс суртахуун, хөдөлмөрийн хүмүүжил, иргэний мэдрэмж, сурах, хөдөлмөрлөх анхны чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт хүмүүжлийн нэгдмэл үйл ажиллагаа юм. 3.3.Бага боловсролын стандарт нь төр, иргэд, олон нийтээс хүн амд үзүүлэх бага боловсролын үйлчилгээний нэгдмэл байдлыг хангах, суралцагчдын хөгжлийн наад захын түвшинг тодорхойлсон нийтлэг бөгөөд дахин давтан хэрэглэхээр сонирхогч талууд харилцан тохиролцож, сургалт, хүмүүжлийн чанарт тавигдах шаардлага, шалгуур хэмжүүрийг тодорхойлсон норматив баримт бичиг юм. 3.4.Бага боловсролын агуулга нь бага боловсролын түвшинд суралцагчдын хүрэх наад захын мэдлэг, чадварын тогтолцоо, хүрээг тодорхойлсон цогц зүйл юм. 3.5. Бага боловсролын цөм хөтөлбөр нь суралцагчдын нас сэтгэхүйн онцлогийг харгалзан заавал судлах, эзэмших мэдлэг, чадварын үндсэн хэсэг болон дадлага, лабораторийн ажлыг багтаасан баримт бичиг юм. 4. БАГА БОЛОВСРОЛЫН АГУУЛГЫН ЗОРИЛТ Бага боловсролын агуулгын стандарт нь суралцагчдаас дараах мэдлэг, чадвар эзэмшиж, зөв хүмүүжилтэй болсон байхыг шаардана. Үүнд: 1) гоо зүй, үндэсний ёс заншил, соёлын өв уламжлал, эрүүл ахуй, бие бялдраа хөгжүүлэх талаар зохих мэдлэгтэй: 2) хувийн эрүүл ахуй болон бага насны хүүхдэд зонхилон тохиолддог өвчнөөс сэргийлэх, бие бялдрын хөгжилтийн тухай анхны мэдэгдэхүүнтэй болж, өглөөний дасгал хийж хэвших: 3) өөртөө үйлчлэх ба гэр орны болон бусад хөдөлмөр хийх анхны дадал, гэр орны эрүүл ахуйн анхны мэдэгдэхүүнтэй: 4) өөрийн болон бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, үнэнч шудрага, хамтач байдлыг эрхэмлэх үзэлтэй: 5) байгаль, нийгэм, хүрээлэн байгаа үзэгдэл юмсын тухай болон орчны бохирдлоос сэргийлэх талаар зохих төсөөлөл, мэдлэгтэй: 6) эх хэлээрээ зөв ярьдаг, шударга уншиж ойлгодог, бодол санаагаа оновчтой илэрхийлдэг, алдаагүй бичдэг: 7) математик нь ахуйн амьдралын олон асуудлыг шийдвэрлэх хэрэгсэл гэдгийг ойлгож, асуудалд амаар эсвэл тооцооллоор хариулт өгөх зохих мэдлэг чадвартай: цаашид мэдлэг олж эзэмших оюуны үйлийн арга барилтай, үргэлжлүүлэн суралцах бэлтгэлтэй болсон байна. 5. МОНГОЛ ХЭЛ 5.1. Зорилт 5.1.1. Монгол хэлээр 1) Ярих - сонсох талаар ахуйн ба сургуулийн амьдралтай холбоотой сэдвээр бусдад асуулт тавих, бусдын асуултад оновчтой, бүрэн төгс хариулах, харилцан ярианд суралцах, бусдын яриаг хүлээцтэй сонсох, санаагаа бүрэн илэрхийлж сурах: уншсан, үзсэн, сонссон зүйл, тохиолдсон үйл явдлынхаа талаар дэлгэрэнгүй, ойлгомжтой хүүрнэн ярих: хүн, амьтан, юмс үзэгдлийн гадаад шинж чанарыг дүрслэн, тоочиж ярих: уншсан эхийн агуулгыг хураангуйлж төлөвлөгөө зохиох, төлөвлөгөөний дагуу дэлгэрүүлэн ярих: хэл зүгшрүүлэх үг, түргэн хэллэг, жороо үг зэргийг цээжилж, хэлэхэд төвөгтэй авиануудыг зөв, цэвэр дуудаж сурах: цээжилсэн шүлэг, зүйр цэцэн үг, оновчтой үг хэллэгийг яриандаа хэрэглэж сурах, жишээ баримтаар тайлбарлан ярих: орчин цагийн монгол хэлний дуудлагын хэм хэмжээний дагуу ярих, сонсох: өөртөө итгэлтэй, сэтгэлийн хөдлөлөө зөв илэрхийлэн, нийтэд сонсогдохоор тод ярьж сурах: 2) Унших талаар бага насны хүүхдэд зориулсан уран зохиол, үлгэр домог, сурах бичгийн сэдвүүдийг уншаад гол санааг нь ойлгох: зөв, ухамсартай, хурдан, уран уншиж сурах: өөртөө болон бусдад уншиж сурах: хэвлэмэл болон гаргацтай бичсэн гар эхийг зөв унших: заавал цээжлэхээр хөтөлбөрт орсон шүлэг, зохиолыг бүрэн цээжлэх: нэг минутад 90-ээс доошгүй үгийг дуудан уншиж,100-аас доошгүй үгийг өөртөө унших: сурах бичигт байгаа хэлний дүрэм, тодорхойлолт, ухагдахууныг уншиж ойлгох. 3) Бичих талаар бичих арга барил эзэмшин, цэвэр, хичээнгүй, алдаагүй бичих, нэг минутад ангийн ялгамжаар 20-иос 55 үсгийн тэмдэгт бичиж сурах: хуулж бичихдээ уртавтар өгүүлбэрийг тасалж бичих заагийг өөрөө тогтоон, түүнийгээ нүдэлж бичих: сонсголын болон нүдлэх цээж бичиг бичиж, өөрсдийн гаргасан алдааны учрыг олж, засаж сурах: уншсан, үзсэн, сонссон зүйл, тохиолдсон үйл явдлынхаа тухай өгсөн үгэнд тохируулан хүүрнэн бичих /хүүрнэмж/, мөн тэдгээрт өөрийн үнэлэлт дүгнэлт өгч, эргэцүүлэн бичих /эргэцүүлэмж/: хүн, амьтан, юм үзэгдлийн гадаад шинжийг нь дүрслэн бичих /тоочимж/: багшийн болон сурах бичиг, гарын авлагын дасгал зааврын дагуу үгсийг аймаглах, утгат хэсгээр нь задлах, шинээр үг бүтээх, тэдгээрийг хэл зүйн хувиллаар хувилгах, төрөл үг, төрөл үгийн үүр үүсгэх, өгүүлбэр ба эх зохиох, тэдгээрийг хураангуйлж дэлгэрүүлэх зэрэг ажлыг бичгээр хийж гүйцэтгэх: ангийн ялгамжаар ойролцоогоор 20-иос 80 үгтэй цээж бичиг, 40-өөс 90 үгтэй эх зохиож найруулж бичих /тоочимж, хүүрнэмж, эргэцүүлэмж/, 4) Хэлний дүрэм, ухагдахууны талаар 5.1.2.Монгол бичгээр 1) Унших талаар дармал үсгээр болон хичээнгүй бичгээр бичсэн эхийг уншиж, утгыг ойлгох: монгол бичгээр бичсэн эхийг орчин цагийн монгол хэлний дуудлагаар шууд унших: хичээлийн хөтөлбөрт заасан өвөрмөц бичлэгтэй үгийг зөв уншиж утгын ялгааг ойлгох: бусдад болон өөртөө унших: 2) Бичих талаар бичмэл үсгийн тигээр цэвэр, хичээнгүй бичих: хөтөлбөрт заасан өвөрмөц бичлэгтэй үгсийг зөв бичиж сурах: эхээс хуулж бичихдээ бүтэн үг, өгүүлбэрээр нүдэлж алдаагүй, цэвэр нямбай хуулж бичих: утга зохиолын хэлний дуудлагаар хэлж өгсөн эхийг цээжээр бичих: үгийг нэрийн болон үйлийн идэвхтэй хэрэглэгдэх зарим хувиллаар зөв хувилгаж бичих: үгсийг утгаг хэсгээр нь задалж бичих: өгсөн эхийг кириллээс монгол, монголоос кирилл бичигт хөрвүүлж бичих зэрэг мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна. 5.2. Цөм хөтөлбөр 5.2.1. Монгол хэлээр 1) I анги Цагаан толгойн хичээлээр эгшиг авиа, үсэг гийгүүлэгч авиа, үсэг тэмдэг үсэг эгшиг ба гийгүүлэгч авиаг ялган сонсож, хэлж, уншиж, бичиж сурах дадлага ажил битүү ба задгай үеийг хэлж сонсож, уншиж, бичиж сурах, үгийг үеээр таслах дадлага ажил уншиж, бичиж, ярих сэдвийн хүрээ: байгаль хамгаалах, хайрлах, жороо үг, үгэн тоглоом, хэлний ээдрээ арилгах үг хэллэгүүд Зөв бичих дүрмээр эр, эм, саармаг эгшиг богино, урт, хос эгшиг өргөлтөт ба балархай эгшиг ялгах эгшиг эгшиг зохицох ёс үг баяжуулах ажил уншиж, бичиж, ярих сэдвийн хүрээ: “Эх нутаг”, “Хүний сайхан чанар”, “Эрдэм сурахын ач тус”, “Элбэрэл ачлалын ёс”, “Таван эрдэнэ”, “Хөдөлмөрийн ач тус” 2) II анги Зөв бичих дүрмээр Я-ийн төрлийн урт, хос эгшиг зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшиг эгшигт ба заримдаг гийгүүлэгчийг зөв бичих тохиолдол зөөлөрсөн гийгүүлэгчийг зөв бичих тохиолдол балархай эгшиг гээгдэх ба гээгдэхгүй тохиолдлууд үгийн дунд орсон ж, ч, ш-ийн дараа богино эгшиг бичих дүрэм Үг зүйгээр үсгийг утгаар нь аймаглах тухай ерөнхий ойлголт жинхэнэ нэр, ерийн ба оноосон нэр, түүний асуулт тэмдэг нэр, түүний асуулт тооны нэр, түүний асуулт үйл үг, түүний асуулт үг баяжуулах ажил (ойролцоо ба эсрэг утгатай үг) уншиж, бичиж, ярих сэдвийн хүрээ: “Байгаль эхээ хайрлая”, “Эрхэм баян эрдэм ном”, “Ажил хөдөлмөр- амьдралын үндэс”, “Эвлэвэл бүтнэ”, “Элбэрэл тахимдуугийн ёс”, “Эрүүл биед саруул ухаан оршино”, “Мал маллах ухаан”. 3) III анги Зөв бичих дүрмээр эгшиг зохицох ёс, харъяалах, заахын тийн ялгалын нөхцөлийг зөв бичих: том үсгийг зөв бичих: үг шилжүүлэх: тусгаарлах үүрэгтэй хатуу ба зөөлний тэмдгийг зөв бичих тохиолдол Үг зүйггээр үгийн бүтцийн тухай ойлголт үгийн утгат хэсгүүд, тэдгээрийг үгийн бүтцээс таних, үг бүтээж хувилгах дадлага язгуур дагавар нөхцөл үгсийн аймаг төлөөний үгийн аймаг, асуулт Өгүүлбэр зүйгээр өгүүлбэрийг хэлэх зорилгоор ангилах, бичигт тэмдэглэх тохиолдол асуух өгүүлбэр, онцлог хүүрнэх өгүүлбэр, онцлог захирах өгүүлбэр, онцлог анхааруулах өгүүлбэр, онцлог өгүүлбэр зохиох дадлага үг баяжуулах ажил уншиж, бичиж, ярих сэдвийн хүрээ: “Унасан газар угаасан ус минь”, “Ухаан далай номоос эхтэй”, “Бидний хөгжөөнт явдал”, “Эх хэл эрдмийн түлхүүр”, “Ажил хийж хүн болдог”, “Элбэрэл тахимдуугийн ёс”, “Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ”, “Эрүүл энхийн жаргал”, “Мал дагавал ам тосодно”, “Монгол цаг тоолол” 4. IV анги Үг зүйгээр дагаврын ба үг нийлэх аргаар үг бүтэх арга жинхэнэ нэрийн хувилал, жинхэнэ нэр бүтэх арга тэмдэг нэрийн хувилал, бүтэх арга тэмдэг нэр, тооны нэр, төлөөний үг нь жинхэнэ нэрийн үүрэг гүйцэтгэх үйл үгийн хувилал, бүтэх арга Өгүүлбэр зүйгээр үйлийн эзэн, үйл хоёрын харьцаа өгүүлбэрийн гол гишүүд өгүүлбэрийг хураангуйлж, дэлгэрүүлэх арга Үгийн сангаар үгийн сан баяжих аргууд этгээд ба бүдүүлэг үг, хэллэгээс болгоомжлох тохиолдол үг баяжуулах ажил уншиж, бичиж, ярих сэдвийн хүрээ: “Эх орон- ард түмэн”, “Эргэх дөрвөн улирал”, “Эрдэмд оройгүй”, “Ажиллах, амьдрах ухаан”, “Хүний мөс”, “Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс”, “Малын буян-малчны эрдэм”, “Нигүүлсэхүйн сэтгэлтэн эрдэм”, “Нэр нь мөнхөжсөн хүмүүс” 5.2.2. Монгол бичгээр III-IV анги Зөв бичих дүрмээр монгол бичгийн цагаан толгойн үсгүүд /ацагт, шилбэт, гэдэст, эрүү завжит/ эгшиг зохицох ёс гийгүүлэгч зохицох ёс эгшиг, гийгүүлэгчийн нийлэмж урт эгшгийг монгол бичигт тэмдэглэх /уртатгал үеэр, хоёр өөр эгшгээр, ижил эгшгээр, богино эгшгээр / үеийн бүтэц дэвсгэр үсгүүд, хатуу ба зөөлөн дэвсгэр, үгийн дунд ба адагт дэвсгэрлэх тийн ялгалын нөхцөл, тэдгээрийг үгэнд зөв дагуулах: олон тооны нөхцөл, тэдгээрийг зөв бичих: биед ба эзэнд хамаатуулах нөхцөл, тэдгээрийг зөв бичих: хамаатуулах ба тийн ялгалын нөхцөлийг нийлүүлж бичих: үйлийн цагийн зарим нөхцөл, тэдгээрийг зөв бичих: өвөрмөц бичлэгтэй зарим үгийг зөв бичих: гадаад үг тэмдэглэдэг үсгүүдийг зөв бичих дадлага аймаг, сум, хотын нэрийг зөв бичих дадлага Уншихаар дармал үсгээр болон хичээнгүй бичгээр бичсэн эхийг уншиж, утгыг ойлгох монгол бичгээр бичсэн эхийг орчин цагийн монгол хэлний дуудлагаар шууд унших Бичихээр эхийг хуулж бичих, цээжээр бичих дадлага үгийг нэрийн хувиллаар зөв хувилгаж, тайлбарлан бичих: үгсийг утгаг хэсгээр нь задалж бичих: өгсөн эхийг кириллээс, монголоос кирилл бичигт хөрвүүлж бичих дадлага 6. МАТЕМАТИК 6.1. Зорилт 6.1.1. Тоо тооллоор олон оронтой тоог дүрслэх, бичих, тоймлох, жиших болон тэдгээр дээр үйлдэл гүйцэтгэх: аравтын бутархайг дүрслэх, бичих, жиших, нарийвчлах /тоймлох/ болон тэдгээр дээр үйлдэл гүйцэтгэх: ямар ч тоог аравтын бутархайгаар илэрхийлэх /бичих/: тодорхой тооны тодорхой /өгсөн/ процентод ноогдох тоог олох: тодорхой процентод ноогдох тоогоор нь анхны тоог олох: нэг тоо, нөгөө тооныхоо хэдэн процент болохыг олох: 6.1.2. Геометрээр хэрчим, цацраг, шулуун зурж тэмдэглэх, хэрчим, хугархай шугамын уртыг олох: харилцан параллель, перпендикуляр шулуун байгуулах /зурах/: өнцгийн хэмжээг транспортироор тодорхойлох, өнцгүүдийг хэмжээгээр нь ангилах, таних: олон өнцөгт зурж, тэмдэглэх, түүний периметрийг олох: доголтой, нүхтэй тэгш өнцөгт болон гурвалжин дүрсийн талбай олох: куб, параллелопипедийн зарим элементээр бусад элементийг тооцох: хэмжих нэгжүүдийн хоорондын хамаарлыг тодорхойлон ашиглах: тойрог, дугуй зурах, урт, талбайг олох, тойргоор хээлэх: дугуй диаграмм хийх. 6.1.3. Алгебраар математик тоглоом тоглох: гурав, дөрвөн мөртэй хүснэгт нөхөх: математик бичвэрт тохирох тоо, үйлдлийн тэмдэг, хаалт, их багын болон тэнцүүгийн тэмдэг олж бичих: нэмэх /хасах/, үржүүлэх /хуваах/ үйлдлүүд оролцсон тоон илэрхийллийн утгыг үйдлийн дараалал алдалгүй зөв бодож олох: өгүүлбэрийг тоон илэрхийлэл болгон бичээд утгыг нь олох: үйлдлийн чанаруудыг ашиглан бичгээр, цээжээр тооцоолох, үйлдлийн дүнг шалгах: үйлдлийг алгоритмаар гүйцэтгэхэд орхигдсон /харагдахгүй болсон / цифрийг нөхөж сэргээх: үйлдийн үл мэдэгдэх гишүүнийг олох замаар /аргаар/ математик бичвэрт тохирох тоог /дөрвөлжин хүрээнд байх тоог/ олох 6.1.4. Магадлал, статистикаар бодит юмсын хос, хослол үүсгэх, тэдний тоог олох: боломжийн тоог, хосын тоог олох болон “модны схем” ашиглан олох: туршилт хийх, туршилт /тоглоом/-ын дүнг бүртгэх /хүснэгт бөглөх маягаар/, түүндээ тулгуурлан дүгнэлт хийж, томъёолох. 6.1.5. Мэдээлэлтэй ажиллаж, асуултанд хариу өгөх талаар зөрөө, бүтэн ба бүхлийн хэсэг, процентоор тооцоолох, эсвэл эдгээрийн хослолоор, өөрөөр хэлбэл, арифметикийн дөрвөн /нэмэх, үржүүлэх, хэсэг, процент/ үйлдлээр тооцоолох өгүүлбэртэй бодлого бодох: масштаб хэмжилтийн үндсэн дээр тодорхой масштабтай план зураг /байрлалын/ диаграмм хийх: газрын зураг, план зураг, диаграмм ашиглан хялбар тооцоо хийх: төрөл бүрийн хэмжих хэрэгслийг хийх: хольц ба уусмалын чанарыг /концентрацийг/ тодорхойлох, хоёр өөр чанартай уусмалаас тодорхой чанартай /гуравдах/ уусмал бэлтгэх: амьдралын зарим асуудлаар /”Өрхийн төсөв, зарцуулалт” зэрэг / энгийн хялбар тооцоо хийж, дүгнэлт гаргах: зүй тогтлыг ажиглах, үргэлжлүүлэх, янз бүрийн дүрсээр хээлэх, тойрогоор хээлэх: тогтолцооны /төслийн/ хандлагатай тооцоолол хийх мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна. 6.2. Цөм хөтөлбөр 6.2.1. I анги Хүн ба юмс үзэгдэл: хүн ба юмсыг ялгарах байдал, шинж, хэр хэмжээгээр нь: цаг агаарын байдал, юмсын байрлал, зүг чиг, цаг хугацаа зэргийг байгаа байдлаар нь тодорхойлох: Ес хүртлэх тоо, тоолол: тоо ширхэг, цифр, тооны бүтэц, жишилт, үйлдэл, дүрэслэл, нэмэх, хасах үйлдэл, тэдгээрийн гишүүд: Хорь хүртлэх тоо, тоолол: багц, багцлах, аравт, нэгж, нэг ба хоёр оронтой тоо, нэмэхийн хүрд, арав хэтрүүлэн нэмэх, аравт задлан хасах, хуваарьтай хэрчим дээр нэмэх, хасах: Зуу хүртлэх тоо, тоолол: тоог орны нэмэгдэхүүнүүдийн нийлбэр хэлбэрээр бичих, үйлдлийн дараалал, хаалт, баганан бичиглэлээр нэмэх, хасах: Бие, дүрс, зураас: бие, дүрс, зураг, эдгээрийн ялгарах шинж, шулуун, зураас, тэмдэг, сум: Хэрчим, хугархай шугам: цэг, хэрчим, хэрчмийн тэмдэглэгээ, хэрчим дээр хуваарь гаргах, хуваарьтай хэрчим, хугархай шугам, түүний урт, юмсын хэмжээг хэрчмээр дүрслэх: Олон өнцөгт: олон булантай (өнцөгтэй) бие, гурвалжин (гурван өнцөгт), дөрвөлжин (дөрвөн өнцөгт), олон өнцөгт, түүний тал, эргэн тойрны урт (приметр), олон өнцөгтэй биесийг тойруулан зурах аргаар олон өнцөгт зурах: Хэмжээ: хэмжих, хэмжих нэгж, хэмжээ, түүнийг баримжаалах: Харгалзаа: харгалзуулах, харгалзаа ба хамаарал: Хувьсагчтай өгүүлбэр: үнэн эсвэл худал утгатай өгүүлбэр, хувьсагчтай (тодорхой бус утгатай) өгүүлбэр, математик тоглоом, тодорхой бус утгатай өгүүлбэрийг тоо, үйлдлийн ба бусад тэмдэг оруулах замаар үнэн эсвэл худал утгатай өгүүлбэр болгох: Илэрхийлэл: тоон илэрхийлэл, түүний утгыг олох, үйлдлийн дараалал тогтоох, Томъёо: үйлдлийн чанар, үйлдэл зөв гүйцэтгэсэн эсэхийг шалгах, нийлбэр, ялгаврыг нэмэх, хасах, нийлбэр, ялгавар дээр нэмэх, хасах: Боломж тоолох: боломж, түүний тоо, хос хослолын тоо, зүй тогтол үлгэр эсвэл үйлийг хөтлөх тэмдэг (сум)-ыг ажиглаад үйлийг гүйцэтгэх, үргэлжлүүлэх: Туршилт хийх: турших, оролдох, хийж үзэх, туршаад дүгнэлт гаргах, туршилтын дүнг томъёолон хэлэх: Ажиглалтын үндсэн дээр асуудалд хариу өгөх: ажиглаад хоёр буюу хэдэн юмын юу нь адил юу нь өөр болохыг тодорхойлох, үлгэр загварыг ажиглаад юуг, яаж хийхийг мэдэж, гүйцэтгэх: Тооцооллын үндсэн дээр хариулт өгөх: цээжээр, бичгээр тооцоолох, хэмжилт дүрслэл хийх, дасгал, бодлого бодох, зөрөөгөөр тооцоолох бодлого бодох, математик бичвэр үнэн байхаар тоо, үйлдлийн тэмдэг, жиших тэмдэг, хаалт, дүрс нөхөж бичих, зурах: Мэдээлэлтэй ажиллах: мэдээлэл олох, өгөх, хэрэглэх. Тайлбар: Өмнөх ангийн математикийн агуулга нь дараа, дараагийн ангид гүнзгийрэн давтагдах тул зөвхөн нэмэгдэх агуулгыг тодорхойлон бичсэн болно. 6.2.2. II анги Баглаа боодол: багц, боодол, хайрцаг, сав, юмсыг тодорхой тоогоор боох, хайрцаглах, савлах, боодол ба задгайгаар тоолох: Дүрс: геометрийн дүрс, тэдгээрийг зурах, тэмдэглэх, ялгаж таних: Маршрут: зам, аялал жуулчлал, тойрон аялал, аялал жуулчлалаар явах зам /маршрут/ -ыг дүрслэн зурах, уртыг тодорхойлох: Бодит байдал ба хэмжээг зураглан харуулах: байрлалын /план/ зураг, хэмжээг хэрчмээр, баганаар дүрслэх, ойр зуурын план зураг хийх: Үржүүлэх үйлдэл: ижил нэмэгдэхүүнүүдийн нийлбэр, үржүүлэх үйлдэл, түүний гишүүд ба чанар, үржүүлэхийн хүрд, нэг оронтой тоогоор үржүүлэх: Хуваах үйлдэл: төдийг үржүүлэх, төд төдөөр боох /хуваах/, төд төдөөр үржүүлэх ба төдөн тэнцүү хуваах, хуваах үйлдлийн гишүүд, тэг ба нэгийг үржүүлэх, хуваах: Үржүүлэх, хуваах үйлдлийг баганан, өнцгөн бичиглэлээр гүйцэтгэх: бүтэн аравт, зуутыг нэгжээр үржүүлэх, тоог бүтэн аравтаар, хоёр оронтой тоогоор үржүүлэх, хоёр, гурван оронтой тоог нэгжид, хоёр оронтой тоонд хуваах: Мянгын ангийн тоо: мянга, мянгын тоог бичих, жиших, үйлдэл гүйцэтгэх, бүтэн зуутад хуваах, үйлдлийн мэдэгдэж байгаа хоёр гишүүнээр гурав дахийг олох, нийлбэр, ялгавар, үржвэр ноогдворыг үржүүлэх ба хуваах: Үлдэгдэлтэй хуваах: хуваагдагч, хуваагч, ноогдворын үржвэр ба үлдэгдлийн нийлбэр байдлаар бичих, үлдэгдэлтэй хуваах үйлдлийг шалгах: Хэмжих нэгжүүдийн хамаарал: хэмжих нэгжүүдийг багцлах буюу бага нэгжээс их нэгжид шилжүүлэх, их нэгжээс бага нэгжид шилжүүлэх: Өнцөг. Тэгш өнцөгт, түүний талбай.: Өнцөг, тэгш өнцөг, эдгээрийг зурах, тэмдэглэх, гурвалжин шугамаар тэгш өнцгийг таних, тэгш өнцөгт, квадрат, тэдгээрийн тал, өнцөг, хүрээний урт, талбай, талбайн нэгж, тэгш өнцөгтийг гурвалжин шугамаар зурах: Туршилт ажиглалт дүнг бүртгэх: цаг агаарын байдал, сурагчдын ирц, сурлагын дүн, худалдааны тооцоо: Тооцоолох ажил: төд дахин их, бага, тус бүр төд төдөн цагийн турш цаг тутам төд хэмээх хэллэгийн утгыг ухаарч арифметикийн хоёр (+/-/, х/:/) үйлдлийн бодлогыг зөрөө ба бүтэн хэсгээр тооцоолон бодох, цоорхойн хэмжээ нь мэдэгдэж байгаа тэгш өнцгүүд бүхий дүрсийн талбай, эргэн тойрны хэмжээг тооцоолох. 6.2.3.III анги Хөдөлгөөн: угталцах хөдөлгөөн,<<холдох>> хөдөлгөөн,<<хөөцөлдөх>> хөдөлгөөн, зам, хугацаа, хурд (цаг тутамд явах замын хэмжээ)-ын хамаарал, хөдөлмөрийн бүтээмж: Тэнцүүхэн хэсэглэх: бүтэн, тал-хугас, хэсэг-хувь, бүхэл юмыг тодорхой тоогоор тэнцүү хуваах: Саяын ангийн тоо: тооны орон ангийн нэр, хүснэгт, тоог ангиудад хуваах, тоог унших, бичих, жиших, дүрслэх, тоймлох, үйлдэл гүйцэтгэх, гурван оронтой тоогоор үржүүлэх, хоёр оронтой тоонд хуваах, бүтэн зуутад хуваах, үлдэгдэлтэй хуваах: Хэсэг: бүхэл бүтэн юмсыг хэдэн тэнцүүхэн хэсэг болгох, төдний нэг хэсэг, төдний төдөн хэсэг, эдгээрийг тэмдэглэх, дүрслэх, энгийн бутархай, түүний хүртвэр, хуваарь зураглал ба ноогдворын үл өөрчлөгдөх чанарыг ашиглан нэг хэсгийг нөгөө хэсгээр илэрхийлэх, хэсгүүдийг жиших, хэсгүүдийг нэмэх ба хасах, холимог тоо, түүнийг дүрслэх: Загвар: бие, түүний загвар, параллелопипед, куб, тэдгээрийн дэлгээс, цилиндр, конусын дэлгээс, биеийн хэмжээ, куб ба параллелопипедийн эзэлхүүн, эзэлхүүний нэгж, куб ба параллелопипедийн загвар хийх, ирмэгийн урт, гадаргуугийн бүрээсний талбайг олох: Тойрог, дугуй: тойргийн төв, радиус, диаметр, дугуй, гортиг, тойргийн урт, дугуйн талбай, p-тоо, түүний ойролцоо утга, дугуй диаграмм, тодорхой радиустай тойрог, дугуй зурж, түүний урт, талбайг олох: Үйлдлийн гишүүдийн хамаарал: үйлдлийн дүнг өөрчлөхгүйгээр, түүний гишүүдийг өөрчлөх, тоог үржвэрт эсвэл ноогдворт хуваах, хэсэг дээрх үйлдлийн чанарууд (нийлбэрийг хэсэглэх мэт): Тооцоолох ажил: худалдааны тооцоо, хөдөлгөөний тооцоо, ахуйн хялбар тооцоог зураглал хийж асуулт гарган гүйцэтгэх, бүхэл бүтэн юмны хэсгээр эсвэл зөрөө ба хэсгээр тооцоолох арифметикийн гурван /+(-),x (+) хэсэг үйлдлийн бодлого бодох, хэмжилтийн үндсэн дээр дүрс ба биеийн хэмжээг тодорхойлж, холбогдох тооцоо хийх. 6.2.4 IV анги Ажлын зураг: масштаб, бодит хэмжээ, зураг дээрх хэмжээ, тодорхой масштабтай зураг дээр хэмжилт хийж бодит хэмжээг тодорхойлох, тодорхой масштабаар диаграмм, план зураг хийх, тодорхой масштабтай диаграмм, план зураг ашиглан тооцоо хийх: Хольц: уусмал, холимог, хайлш, хольцын чанар, сорьц, уусмал бэлтгэх, хольцын зарим бүрэлдэхүүнийг ялгах, чанарыг тодорхойлох: Хэмжигдэхүүн, түүнийг хэмжих хэрэгслэлүүд: хэмжигдэхүүн (үүнийг тоо ба хэмжих нэгжийн хосоор тодорхойлогдох зүйл хэмээн ойлгоно), хэмжээ, термометр, барометр, салхины хурд хэмжигч, метр мэтийн хэмжих хэрэгслийг хэрэглэх: Олон оронтой тоо: орон ангийн хүснэгт, түүний утга, цифрийн ба цифрийн байрлалын утга, тооны стандарт ба задлагдсан хэлбэр, олон оронтой тоог жиших, тоймлох дүрэм, олон оронтой тооны үйлдлийг бичгээр /алгоритмаар/ гүйцэтгэх, олон оронтой тоог дүрслэх, үйлдлийн чанарууд, тэдгээрийг ашиглах, нийлбэр, үржвэр, ноогдвор, хуваах гэх мэт: Аравтын бутархай: аравны, зууны, мянганы гэх мэт хэсэг, тооны бүтцийн хүснэгт, аравтын бутархай, түүнийг унших, бичих, жиших, тоймлох /нарийвчлах/, аравтын бутархайн үйлдлүүд ба тэдгээрийн чанар, тоог аравтын бутархайгаар илэрхийлэх, үет аравтын бутархай, аравтын бутархайг 10,100,1000 гэх мэт дахин ихэсгэх, багасгах: Процент /зууны хэсэг/: процент, түүнийг тэмдэглэх, тодорхой процентийн илэрхийлж буй хэсгийг тодорхойлох, зарим хэсгийг процентоор илэрхийлэх, процентийн үндсэн гурван бодлого, процентоор дугуй диаграмм хийх: Хэрчим, цацраг, шулуун: хэрчмийг нэг эсвэл хоёр үзүүрийн нь чигт үргэлжлүүлэх замаар цацраг эсвэл шулууныг дүрслэх, хэрчмийн төгсгөл, цацрагийн эх, хэрчим, цацраг, шулууныг тэмдэглэх ба зурах, харилцан параллель, перпендикуляр шулууныг хоёр ширхэг гурвалжин шугамаар байгуулах, шулуунд цэгээс перпендикуляр буулгах: Өнцөг, түүний хэмжээ: өнцгийн тодорхойлолт, тэмдэглэл, ангилал, хэмжээ, градус, транспортир, гортиг хэрэглэн өгсөн өнцөгтэй тэнцүү өнцөг байгуулах: План зураг, диаграмм: план /байрлалын/ зураг, тодорхой масштабтай хэрчмэн эсвэл баганан диаграмм хийх, тодорхой масштабаар бодит байдлын план зураг, диаграмм хийх, тодорхой масштабтай план зураг, диаграмм ашиглан тооцоо хийх: Арифметикийн үйллийн чанарууд: натурал тоо, хэсэг, аравтын бутархайн үйлдлүүдийн байр сэлгэх, хэсэглэн нэгтгэх, жагсаан өрөх чанар (хууль) ба үйлдлийн дүн, гишүүдийн хамаарлыг хэрэглэх, үйлдлийн дүн өөрчлөгдөхгүй байх нөхцөлийг тогтоож хэрэглэх: Тооцоолох ажил: дүрс зурах /геометрийн байгуулалт хийх, арифметикийн дөрвөн /+(-),х(,хэсэг, процент/ үйлдлийн бодлогод тогтолцооны хандлагын үүднээс хандаж, зураглал хийж асуулт гарган бодох, ахуйн хялбар тооцоо хийх, дүрс ба биеийн зарим элементүүдээр бусдыг нь тооцоолох, өнцгийн хэмжээгээр (процентоор) дугуй диаграмм хийх, түүнийг ашиглан тооцоолох, алгоритмаар гүйцэтгсэн үйлдлийн “баларсан” цифрийг сэргээх, процентийн гурван үндсэн бодлого бодох. 7. ОРОН НУТАГ, БАЙГАЛИЙН ШИНЖЛЭЛ
7.1. Зорилт 7.1.1. Орон нутаг чиглэлээр амьд ба амьгүй байгалийн ялгааг тодорхой жишээн дээр тайлбарлах, сургууль орчныхоо газрын гадаргын хэлбэр, өндөр намыг тодорхойлох: гол, мөрөн, нуурны усны тэжээл, булаг, шандын усны ундарга, эх, адаг, горимын учрыг мэдэх: орон нутгийнхаа газар усны нэрийг мэдэж, тогтоох, өөрийн нутгийн үзэсгэлэн ба дархан газар, дархалсан амьтдыг нэрлэж, тархалтыг мэдэх: нутагтаа байгаа зэрлэг ба таримал ургамлыг ялгаж таних, түүх арга, ач холбогдлыг нь мэдэх: ургамлын гадаад бүтцийг ялгаж таньдаг болох: зэрлэг ба тэжээмэл амьтдын ялгаа, амьдралын орчин, таван хошуу малыг нас, хүйсээр нь ялгаж нэрлэх: термометр, тунадас хэмжигч багажнууд ашигладаг болох: үүлний байдлыг ажиглах, унах тунадасны хэлбэрийг таамаглах: байгалийн шинж байдал, өвс ургамал, амьтдын зан үйлээр цаг агаарыг урьдчилан таамаглах аргуудыг мэдэх: жилийн улирлуудын онцлог, шинж байдлын ялгааг мэддэг болох: ургамал, амьтад улирлын байдалд зохицон өөрчлөгдөж хувирахын учрыг мэдэх: байгаль хамгаалах, бохирдуулахгүй байх, арчилж тордох арга барилаас суралцах: гадаа, ангид, газарзүйн зураг дээр зүг чигээ зөв олох, зай хэмжих: орон нутгийн шинж байдлаар зүг чигээ олох: монгол орны ба нутгийн газарзүйн зургийн масштаб, таних тэмдгийг унших: газарзүйн зургийн будгийн өнгөөр гадаргын өндөр нам, усны гүний байдлыг тодорхойлох: дэлхийн экватор, туйл, гэрлийн бүсүүдийг глобус ба тал бөмбөрцгийн зураг дээр заах: цаг агаарын элемент үзэгдлүүдийг ажиглаж, ажиглалтын үр дүнг нэгтгэх: халдварт өвчнөөс сэргийлэх арга замыг мэдэх: шүдээ сойздох, арчлах, сойз сонгох, арьсаа арчлах, архи, тамхины хороос сэргийлэх, хувийн ариун цэврийн дэглэмийг хэвшүүлсэн байх: гэр орон болон анги танхимын цэвэр агаарын ач холбогдлыг ойлгож, цаг улирлын байдалд тохируулан хувцаслах, хоолны зөв дэглэмийг сахих хэвшилтэй болсон байх: ширээ, сандалд зөв суух, хараагаа хамгаалах аргыг эзэмшсэн байх. 7.1.2. Нийгмийн чиглэлрээр аав, ээж, төрөл садангийнхаа угсаа гаралыг мэдэх: оршин сууж буй суурингийнхаа нэр, байрлалыг мэдэх нутгийн хүмүүсийн зан заншил, ёс зүйгээс суралцах: нутгийн түүх, соёлын дурсгалт газрууд, тэдгээрийг хайрлан хамгаалах: удам угсаа, үеэ мэдэх, аав, ээжийнхээ төрлийг ёсчлон мэдэх: нутгийнхаа үйлдвэр, соёл, үйлчилгээ, амралт, сувиллын газруудыг мэдэх: орон нутгийнхаа хүмүүсийн эрхлэх хөдөлмөрийн онцлог, зан үйлээс суралцах чадвар эзэмжих. 7.1.3. Байгалийн шинжлэлээр туршилт, ажиглалт хийх замаар туршилтын явц, үр дүнг өөрийн үгээр тайлбарлах, таамаглал дэвшүүлэх, дүгнэлт гаргах, багаж хэрэгслэлтэй зөв харьцаж сурах: бие, бодис, амьд, амьгүй биесийг үндсэн шинжээр нь ялгах: өдөр тутмын амьдралд тохиолдох орчны хувьсал өөрчлөлтийг ажиглан судалсны үндсэн дээр ургамал, амьтан, хүний амьдралын орчныг тодорхойлох /хүрч чадахгүй холын орчны тодорхойлолтыг газрын зураг, ном болон бусад мэдээллийн хэрэгслэл ашиглаж мэдэх/: агаар, ус, гал, эрдэс чулуулаг, хөрс, ургамал, амьтдын шинж чанарыг тодорхойлж, тэдгээрийн хүний амьдралд үзүүлэх нөлөөг ойлгож мэдэх: байгаль орчныг зүй зохистой ашиглах, байгалийн баялаг бүхий газар нутаг, ховор амьтан, ургамлыг хамгаалах: нарны аймгийн гаригууд болон, одод, нар, сар, дэлхийн харилцан байрлал, түүний үр дагаврын талаар төсөөлөлтэй болж, орчлон ертөнц дахь орон зай, хөдөлгөөн, хэмжээг тодорхойлох: цаг хугацаа, зайг тодорхойлж сурснаар аялалыг төлөвлөх, өдөр тутмын амьдралдаа хэрэглэх. 7.2.Цөм хөтөлбөр 7.2.1. Орон нутгаар 1) I анги Бид нэгдүгээр ангийнхан сургууль эрдмийн газар цаг хугацаа, цаг баримтлахын учир гудамж, талбай, тээврийн хэрэгслэлээр зорчих хувийн ба нийгмийн эрүүл ахуйн шаардлага Бид сургууль орчин, нутгийн байгаль амьд ба амьгүй байгаль сургууль орчны газрын гадаргын хэлбэр хүмүүс ахуй амьдрал, үйлдвэрлэлд усыг ашиглах хүнсний ногоо ба тасалгааны ургамал ургамлын ургах нөхцөл хүрээлэн буй орчин ба амьтад Манай нутгийн түүх, соёлоос манай суурингийн нэр, гарал үүсэл, байрлал манай аав, ээж, төрөл садангийн угсаа гарал үйлдвэр, соёл, үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцах Бид ба эд юмс бие ба бүтээгдэхүүний ялгаа хүнсний зүйл яаж бүтдэг гэр орон, байр, гутал хувцас хэрхэн бүтдэг ном, дэвтрээ хайрлан хамгаалах 1) II анги Орон нутгийн улирлын онцлог жилийн улирал бүрийн онцлог шинж байдал цаг агаар, үүл үүсэх, тунадасны хэлбэр, салхи хүмүүсийн амьдрал ургамлын амьдрал ургамлын /улирал бүрийн/ амьдрал, таримал ба зэрлэг ургамлын ялгаа таримал ба зэрлэг ургамлын ялгаа хүнсний ургамал, жимс жимсгэнэ амьтдын амьдрал, тэжээмэл ба зэрлэг амьтад орон нутгийн зун, намар, өвөл, хаврын онцлог цаг агаарын байдал, тэдгээрийн улирлын хувирал, өөрчлөлт, түүнийг таньж мэдэх амьтдын /улирал бүрийн/ амьдрал, тэжээмэл ба зэрлэг амьтдын ялгаа хүмүүсийн хөдөлмөрийн онцлог Манай нутгийн түүх, соёлын онцлог манай нутгийн аж ахуй, соёл, урлагийн гол онцлог нутгийн ястан, угсаатан, овог, төрлийн хүмүүсийн зан заншил, бэлэгдэл түүх, соёлын дурсгалт газрууд 1) III анги План ба газарзүйн зураг үзэгдэх талбай, үзэгдэх талбайн талууд зүг чиг олох, зай хэмжих энгийн аргууд план ба газарзүйн зургийн таних тэмдэг, масштаб аймаг, сумын газарзүйн байрлал байгаль хамгаалах уламжлал Орон нутгийн ба Монгол орны байгаль Монгол орны байрлал, гадаргын хэв шинж хүмүүс чулуулагийг хэрхэн таньдаг Монгол орны цаг агаарын онцлог Гол, мөрөн, нуурыг газарзүйн зурагт заах Нутгийн ургамал, амьтан Монгол орны байгаль олон янз болох нь Орон нутгийн аж ахуй орон нутгийн хүмүүсийн эрхлэх хөдөлмөр, зан үйл орон нутгийн хөдөө аж ахуйн бүтэц мал аж ахуй, газар тариалан нутгийн үйлдвэр, соёл, үйлчилгээ, амралт, сувиллын газрууд Манай нутгийн түүх, соёл удам угсаа, үеэ мэдэх, аав ээжийн төрлийг ёсчлон нэрлэх манай нутгаас төрсөн алдар цуутай хүмүүс, тэдгээрийн амьдрал үйл ажиллагаа Дэлхийн бөмбөрцөг 7.2.2.Байгалийн шинжлэлээр IV анги Орчлон ертөнц ба Дэлхий Дадлага ажил: одот тэнгэр, тэнгэрийн заадас, нар сарыг ажиглах орчлон ертөнцийн эрхсүүдийн хоорондын зайг жиших туршилт өдөр, шөнө болох шалтгаан, дэлхий тэнхлэгээ эргэх хөдөлгөөнийг харуулах туршилт жилийн дөрвөн улирлын учир шалтгааныг харуулах туршилт нар,сар, дэлхийн хөдөлгөөнийг харуулах туршилт сарны хэлбэрийг ажиглаж тэмдэглэл хөтлөх цаг тооны бичиг ашиглах дадлага ажил нар, сар хиртэхийг ажиглах туршилт Бие ба бодис бие, бодис, тэдгээрийн ялгаа. Бодисын шинж чанарууд бодисын бүтэц. Бодисын гурван төрөл Дадлага ажил бие ба бодисыг ялган таних бодисын бүтцийн загвар үзүүлэх нэвчих үзэгдлийг ажиглах бодисын гурван төлөвийн өөрчлөлтийг ажиглах Агаар Дадлага ажил агаар бодитой оршихыг туршлагаар нотлох агаарын шинж чанаруудыг тодорхойлох туршилтууд агаар тэлэх, агшихыг харуулах, шаталт явагдахыг туршилтаар үзүүлэх Ус усны бүтэц, шинж чанарууд. Усны гурван төлөв байдал, тэдгээрийн харилцан шилжих. усан уусмал ба хольц. Усны бохирдол, бохирдсон усыг цэвэрлэх. Дадлага ажил усны темпратурыг хэмжих /халуун, хүйтэн, ус, цас/ усны уур шингэрэхийг харуулах усанд сайн муу уусдаг бодисыг тодорхойлох ханасан ба ханаагүй усмал бэлтгэх аргуудтай танилцах усыг хольцоос цэвэрлэх аргууд шингэн термометр хийж хэмжилт хийх Чулуулаг эрдэс ба чулуулаг чулуулагийн шинж чанар өгөршил элэгдэл ашигт малтмал Дадлага ажил: чулуулагийн хатуулаг ба өнгөөр нь ялгах боржингийн бүтцэд байдаг эрдсүүдийг ажиглах төмөрлөгийн сунамтгай, соронзон, цахилгаан дамжуулах чанарыг ажиглах нүүрс, нефтийн бүтээгдэхүүнтэй танилцах орон нутгийн чулуулагтай танилцах аялалаар явж, уулын, талын, голын чулуулагт ажиглалт хийх Хөрс хөрс, түүний бүрэлдэхүүн хэсэг хөрс амьдралын орчин хөрсийг боловсруулах, хамгаалах Дадлага ажил хөрсний найрлагатай танилцах туршилт хөрсий зүсэлт ашиглан хөрсний ус, чийг нэвтрүүлэхийг ажиглах бордооны төрлийг үзүүлэх тасалгааны ургамлын хөрсийг арчлах бордох Амьд бие ба амьдралын орчин Дадлага ажил эсийг микроскопоор харах ургамлын үр соёолох орчинг бий болгох туршилт өөрсдийн мэдэх амьтдын амьдралын орчинг тодорхойлох идэш тэжээлийн хэлхээ /хялбар/ зохиох дадлага 8..ЭХ ОРНЫ ТҮҮХ, СОЁЛЫН МЭДЭГДЭХҮҮН 8.1. Зорилт өөрийн орон нутгийн болон эх орны түүх, соёлын хамгийн наад захын мэдэгдэхүүнийг тайлбарлах эх орны түүх соёлын мэдэгдэхүүнээ хүмүүнлэг хийгээд байгалийн ухааны мэдлэг, чадвартайгаа холбон ярилцах ард түмний аж төрөх уламжлал, өнгөрсөн-одоо- ирээдүйн холбоог тогтоож өвөрмөц талуудыг харьцуулан хүн сайн сайхан, эрүүл энх аж төрөхийн үндсийг ухаарч байгаагаа бодит жишээгээр тайлбарлах жилийг зуунтай харьцуулан хэрэглэх түүхэн үйл явдлын он цагийн дараалал (эрт, эдүгээ)
Бага дунд сургуулийн хууль
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь иргэнд сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд оловсрол эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Бага, дунд боловсролын зорилго 2.1.Бага, дунд боловсролын зорилго нь суралцагчид ерөнхий боловсрол эзэмшүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, хүмүүнлэг ёсонд суралцах, авьяас чадвараа хөгжүүлэх, амьдрал, хөдөлмөрт болон тасралтгүй суралцахад өөрийгөө бэлтгэхэд нь туслахад оршино. ХОЁРДУГААР БҮЛЭГ Бага, дунд боловсролын агуулга 3 дугаар зүйл. Сургуулийн өмнөх боловсролын агуулга 3.1.Сургуулийн өмнөх боловсролын агуулга нь хүүхдэд дараахь мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, хүмүүжүүлэхэд чиглэнэ: 3.1.1.бие бялдрын хувьд эрүүл чийрэг, хэл яриа, хараа, сонсгол хэвийн, үндсэн хөдөлгөөнийг зөв гүйцэтгэдэг, ариун цэвэр, эрүүл ахуйн анхны хэвшилтэй болгох; 3.1.2.сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хүмүүнлэг ёс, байгалийн юмс, үзэгдлийн талаар анхдагч ойлголт эзэмшүүлэх; 3.1.3.хүрээлэн байгаа орчин, эд юмс, үйл явдлыг дүрслэн зурах, урлан бүтээх, дуулах, хөгжимдөх, бүжиглэх анхны төсөөлөлтэй болгох; 3.1.4.эцэг, эх, ах, эгч, дүү, бусад хүнийг хүндэлж, эелдэг харьцаж сургах; 3.1.5.бие даасан, эвсэг нийтэч чанарыг хөгжүүлэх; 3.1.6.бага боловсрол эзэмшихэд бэлтгэж, санаа бодлоо зөв илэрхийлэх, бусдыг ойлгох, өөртөө үйлчлэх дадал, чадвартай болгох; 3.1.7.сурч мэдэх эрмэлзлэл төлөвшүүлэх. 4 дүгээр зүйл. Бага боловсролын агуулга 4.1.Бага боловсролын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ: 4.1.1.эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж, бичиж сургах; 4.1.2.тоо бодох, түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэж сурах; 4.1.3.хүрээлэн байгаа орчны үзэгдэл, юмсын талаар зохих шатны мэдлэг эзэмшүүлэх; 4.1.4.гоо зүй, хүмүүнлэг, үндэсний дэвшилт ёс заншил, соёлын өв уламжлал, эрүүл ахуйн зохих шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэх; 4.1.6.өөрийн болон бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, үнэнч шударга, хамтач байдлыг эрхэмлэх үзэл төлөвшүүлэх; 4.1.7.бие дааж сурах арга барил эзэмшүүлэх. 4.2.Бага боловсролын агуулгын хүрээнд гадаад хэл, мэдээлэл зүйн анхны мэдлэг олгож болно. 5 дугаар зүйл. Суурь боловсролын агуулга 5.1.Суурь боловсролын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ: 5.1.1.эх хэл болон гадаад хэл, математик, мэдээлэл зүй, шинжлэх ухаан, эрх зүйн зохих шатны мэдлэг, өөрийн авьяас, чадварт тулгуурлан бие даан амьдрахад шаардлагатай чадвар, дадал эзэмшүүлэх; 5.1.2.гоо зүй, ёс суртахууны соёлтой, эрүүл чийрэг, иргэний үүргээ ухамсарласан, үнэнч шударга, хамтач, энэрэнгүй, эх оронч, хууль ёсыг дээдлэн сахидаг, үндэсний болон хүн төрөлхтний дэвшилт ёс заншил, соёлын үнэт зүйлсийг хүндлэн хайрладаг болгон төлөвшүүлэх; 5.1.3.эрүүл аж төрөх ёс, гэр бүлийн амьдралын анхан шатны ойлголт, соёлын төсөөлөл эзэмшүүлэх; 5.1.4.бие даан бүтээлчээр суралцах арга барил төлөвшүүлэх. 6 дугаар зүйл. Бүрэн дунд боловсролын агуулга 6.1.Бүрэн дунд боловсролын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ: 6.1.1.эх хэлээрээ утга төгөлдөр найруулж бичих, ярих чадвар, гадаад хэлний зохих мэдлэг эзэмшүүлэх; 6.1.2.байгаль, нийгэм, хүмүүнлэг, математик, мэдээлэл зүйн шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх; 6.1.3.мэргэжлийн чиг баримжаа олгож, бие даан амьдарч, хөдөлмөрлөх, үргэлжлүүлэн суралцахад бэлтгэх; 6.1.4.бие бялдраа хөгжүүлж, эрүүл аж төрөх ёсыг сахих, гэр бүлийн болон амьдрал ахуйгаа хөтлөх арга барилд сургах, эх оронч, хууль ёсыг дээдлэх үзэл төлөвшүүлэх. 7 дугаар зүйл. Бага, дунд боловсрол эзэмшүүлэх хугацаа 7.1.Сургуулийн өмнөх боловсролыг хүүхдэд ерөнхий боловсролын сургуульд орох хүртэлх хугацаанд эзэмшүүлнэ. 7.2.Бага боловсролыг 5, суурь боловсролыг 9, бүрэн дунд боловсролыг 11 жилд тус тус эзэмшүүлнэ. 7.3.Ерөнхий боловсролын сургуульд мөрдөх сургалтын төлөвлөгөөг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, батална. 7.4.Суралцагч эзэмшвэл зохих боловсролыг тогтоосон хугацаанаас өмнө эзэмшсэн бол дараагийн ангид дэвшүүлэх буюу анги алгасуулан суралцуулж болно. 8 дугаар зүйл. Бага, дунд боловсролын сурах бичиг 8.1.Бага, дунд боловсролын агуулгын стандарт, арга зүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх ажлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна. 9 дүгээр зүйл. Бага, дунд боловсролын чанарын үнэлгээ 9.1.Боловсролын стандартаар суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг сургалтын явцад болон анги дэвших, сургууль төгсөхөд нь үнэлж, боловсролын чанарыг дүгнэнэ. 9.2.Суралцагчийн мэдлэг, чадвар, дадал, боловсролын чанарыг үнэлж, дүгнэх үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. 9.3.Боловсролын тухай хуулийн 9.1-д заасны дагуу суурь, бүрэн дунд, мэргэжлийн боловсрол эзэмшин төгсөгчид гэрчилгээ, үнэмлэх, мэргэжлийн боловсролын үнэмлэх олгоно. ГУРАВДУГААР БҮЛЭГ Бага, дунд боловсролын байгууллага 10 дугаар зүйл. Бага, дунд боловсролын байгууллагын тогтолцоо 10.1.Бага, дунд боловсролын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагаас бүрдэнэ. 10.2.Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвтэй холбогдсон харилцааг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна. 11 дүгээр зүйл. Цэцэрлэг 11.1.Цэцэрлэг нь хоёроос дээш наснаас сургуульд орох хүртэлх хугацаанд хүүхдийн бие бялдар, оюун санааг хөгжүүлж, төлөвшүүлэх сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага мөн. 11.2.Цэцэрлэг нь сургалтын стандартын дагуу хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын агуулгыг эзэмшүүлнэ. 11.3.Цэцэрлэг нь ердийн, асрамжийн, сувиллын гэсэн хэв шинжтэй байна. 11.4.Аж ахуйн нэгж, байгууллага нь цэцэрлэгтэй байж болно. 11.5.Цэцэрлэг нь боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагаас зөвшөөрөл авч нэмэлт сургалт явуулж болно. 11.6.Цэцэрлэг нь хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх түр сургалт зохион байгуулах, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэгтэй. 11.7.Асрамжийн болон сувиллын цэцэрлэгт мөрдөх журмыг боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно 11.8.Цэцэрлэг нь эрхлэгч, багш, туслах багш болон үйлчилгээний бусад ажилтантай байна. 11.9.Цэцэрлэгийн эмзэг бүлгийн болон эрхтэн согогтой, оюун ухааны хөгжил дутмаг хүүхдийн бүлэгт ээлжийн багш ажиллуулж болно. 11.10.Асрамжийн болон сувиллын цэцэрлэгт эмч ажиллана. 12 дугаар зүйл. Ерөнхий боловсролын сургууль 12.1.Ерөнхий боловсролын сургууль нь улсын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн. 12.2.Эзэмшүүлэх боловсролын түвшинг харгалзан ерөнхий боловсролын сургуулийг бага, дунд, ахлах сургууль гэж ангилна. Бага, дунд, ахлах сургууль нь цогцолбор хэлбэрээр хоршин ажиллаж болно. 12.3.Ерөнхий боловсролын сургууль нь ердийн, мэргэжлийн, гүнзгийрүүлсэн, тусгай 12.4.Ерөнхий боловсролын сургуульд 7 настай хүүхдийг элсүүлнэ. Зохих бололцоо, нөхцөл бүрдсэн ерөнхий боловсролын сургуульд 6 настай хүүхдийг элсүүлэн суралцуулж болно. 12.5.Ерөнхий боловсролын сургууль нь сургууль завсардсан хүүхэд, насанд хүрэгчдэд орой, эчнээ хэлбэрээр бага, суурь, бүрэн дунд боловсрол, мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулж болно. 12.6.Ерөнхий боловсролын сургуульд захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, багш, нийгмийн ажилтан, бусад ажилтан ажиллана. 12.7.Сургуулийн онцлогийг харгалзан захиргааны удирдлагын орон тооны үлгэрчилсэн нормативыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. 13 дугаар зүйл. Ерөнхий боловсролын тусгай сургууль 13.1.Ерөнхий боловсролын тусгай сургууль нь тусгай хэрэгцээт боловсрол эзэмших хүүхдэд хөнгөрүүлсэн хөтөлбөр, арга, хэлбэрээр бага, суурь, бүрэн дунд боловсрол, мэргэжил эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн. Оюун ухааны хөгжил дутуу, хэл, хараа, сонсголын эрхтний согогтой хүүхдэд олгох боловсролыг тусгай хэрэгцээт боловсрол гэнэ. 13.2.Ерөнхий боловсролын тусгай сургуулийн хамран сургах тойрог тогтоох, аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбар бүлэг ажиллуулах, элсэлтийг зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 13.3.Ерөнхий боловсролын сургуульд тусгай хэрэгцээт боловсрол эзэмших хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол тусгайлан олгох бүлэг нээн хичээллүүлж болно. 13.4.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд тусгай сургуулиудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий төв сургууль ажиллаж болно. 13.5.Төв сургуульд орон тооны арга зүйч, нийгмийн болон эрдэм шинжилгээний ажилтан тус тус ажиллана. 13.6.Ерөнхий боловсролын тусгай сургуульд энэ хуулийн 12.6-д заасан ажилтнаас гадна эмч ажиллана. 13.7.Ерөнхий боловсролын тусгай сургууль нь сургалт-үйлдвэрлэлийн дадлагын газартай байж болно. 14 дүгээр зүйл. Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль 14.1.Суралцагчид бага, суурь, бүрэн дунд болон мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтыг хослон явуулдаг сургалтын байгууллагыг мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургууль гэнэ. 14.2.Мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургууль нь хөгжим, бүжиг, дүрслэх урлаг, биеийн тамир, техник, технологи зэрэг чиглэлээр суралцагчийн авьяас, чадварыг багаас нь хөгжүүлэх тусгай хөтөлбөрийн дагуу сургалт явуулах, эсхүл суралцагчийн чөлөөт сонголтоор тодорхой мэргэжлийн анхан шатны боловсролыг эзэмшүүлэх хэлбэртэй байж болно. 14.3.Шинжлэх ухааны нэг буюу хэд хэдэн чиглэлээр бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулгаар сургалт явуулдаг сургуулийг гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль гэнэ. 14.4.Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль нь суралцагчид бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын агуулгыг заавал эзэмшүүлнэ. 14.5.Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 14.6.Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг тухайн сургуулийн саналыг үндэслэн аймаг, нийслэлийн боловсролын төв батална. 14.7.Ерөнхий боловсролын сургууль нь мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах арга, технологийн талаар судалгаа, шинжилгээний ажил эрхэлж болно. 14.8.Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмыг тухайн сургуулийн зөвлөл тогтооно. 14.9.Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулгаар явуулсан сургалтын нэмэгдэл зардлын хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан жишгийг үндэслэн сургуулийн зөвлөл тогтооно. Сургалтын нэмэгдэл зардлыг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулж болно. 14.10.Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалтыг мэргэжлийн зэрэгтэй багш удирдана. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Бага, дунд боловсролын сургалтын ажлын зохион байгуулалт 15 дугаар зүйл. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа 15.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ. 15.2.Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах болон улсын шалгалт авах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. 15.З.Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийнхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно. 15.4.Хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг энэ хуулийн 15.3-т зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, хичээлийг түр хугацаагаар хаахыг хориглоно. 16 дугаар зүйл. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын ажлын зохион байгуулалт 16.1.Цэцэрлэгийн сургалтын ажлыг бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгээр зохион байгуулна. Хүүхдийн тоо хүрэлцэхгүй тохиолдолд холимог бүлэг зохион байгуулж болно. 16.2.Ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг анги, бүлгээр зохион байгуулна. Гадаад хэл, мэргэжлийн сургалтын дадлага, мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалтыг дэд бүлэг, хэсгээр зохион байгуулж болно. 16.З.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэгт байх хүүхдийн болон долоо хоногт хичээллэх цагийн тоо, нэг хичээлийн үргэлжлэх хугацаа, завсарлагааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. 17 дугаар зүйл. Ерөнхий боловсролын сургуулийн дэг 17.1.Ерөнхий боловсролын сургууль нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн дотоод журамтай байна. 17.2.Ерөнхий боловсролын сургууль суралцагчийн дүрэмтэй байна. Суралцагчийн үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 17.3.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч дүрэмт хувцастай байна. 18 дугаар зүйл. Хичээлээс гадуурх сургалтын ажил 18.1.Хичээлээс гадуурх сургалтын ажил нь суралцагчийн танхимд эзэмшсэн мэдлэг, чадварыг бататгах, баяжуулах, тэдний авъяас, сонирхлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэнэ. 18.2.Хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран тогтооно. 18.З.Сургуулийн захиргаа нь хичээлээс гадуурх сургалтын ажлыг дугуйлан, түр сургалт, соёл, урлаг, спортын арга хэмжээ зэрэг хэлбэрээр үлгэрчилсэн хөтөлбөр, хуваарийн дагуу холбогдох байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, иргэдтэй хамтран зохион байгуулна. 18.4.Сургууль хүндэтгэлийн танхим, булантай байж болно. ТАВДУГААР БҮЛЭГ Бага, дунд боловсролын сургалтын байгууллагын удирдлага 19 дүгээр зүйл. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага 19.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн өөрийн удирдлага нь сургууль, цэцэрлэгийн зөвлөл байна. Сургууль, цэцэрлэгийн зөвлөл Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа явуулна. 19.2.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг үүсгэн байгуулагчийн томилсон захирал /эрхлэгч/ удирдана. 19.3.Гадаад улстай хамтарсан хэлбэрээр байгуулсан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь удирдах зөвлөлтэй байна. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар зохицуулна. 19.4.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжил, арга зүйн удирдлагыг багш нарын зөвлөл, заах аргын нэгдэл /тэнхим/ эрхэлнэ. 19.5.Сургууль, цэцэрлэгийн зөвлөлийн болон багш нарын зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 19.6.Заах аргын нэгдэл /тэнхим/-ийн ажиллах журмыг багш нарын зөвлөлийн саналыг үндэслэн захирал баталж, мөрдүүлнэ. 19.7.Цэцэрлэг, сургуульд эцэг, эх, асран хамгаалагчийн болон суралцагчдын байгууллага ажиллаж болно. 20 дугаар зүйл. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн захирал /эрхлэгч/-ын нийтлэг эрх, үүрэг 20.1. Захирал /эрхлэгч/ нь дараахь эрхтэй: 20.1.1.холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх; 20.1.2.багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх; 20.1.3.багш нарын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн суралцагчийг анги дэвшүүлэх болон алгасуулан суралцуулах, улируулах, сургууль төгсгөх, сургуулиас хасах, чөлөөлөх; 20.1.4.сургалтын үйл ажиллагаатай холбогдох асуудлаар суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч болон зохих байгууллагад шаардлага тавьж шийдвэрлүүлэх; 20.1.5.дотоод, гадаадын цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл хийж, хамтран ажиллах; 20.1.6.сургалтын үйл ажиллагааны дэвшилтэт арга, хэлбэрийг турших, нэвтрүүлэх. 20.2.Захирал /эрхлэгч/ нь дараахь үүрэгтэй: 20.2.1.боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах; 20.2.2.цэцэрлэг, сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах; 20.2.3.цэцэрлэг, сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх; 20.2.4.цэцэрлэг, сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах; 20.2.5.цэцэрлэг, сургуулийн санхүү, нягтлан бодох бүртгэл, статистикийн мэдээ, тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах; 20.2.6.суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх; 20.2.7.багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох; 20.2.8.хамран сургах тойргийн хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, тэдэнд суурь боловсрол заавал эзэмшүүлэх, иргэдэд нийтийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах; 20.2.9.багш, суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх. ЗУРГАДУГААР БҮЛЭГ Бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш 21 дүгээр зүйл. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийг бэлтгэх, давтан бэлтгэх 21.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их сургууль, дээд сургууль, коллежид бэлтгэнэ. 21.2.Багш нь багшлах эрхтэй байна. 21.З.Багш бус мэргэжлийн хүн заах арга зүйн сургалтад хамрагдсаны дараа багшлах эрх авна. 21.4.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшид заах аргач багш, тэргүүлэх багш, зөвлөх багш гэсэн мэргэжлийн зэрэг олгоно. 21.5.Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг боловсролын асуудал эрхэлсэн 21.6.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн заах арга, мэргэжлийн ур чадвар, мэргэшил дээшлүүлэх сургалтыг төвлөрсөн, бүсчилсэн болон зайны хэлбэрээр зохион байгуулахад Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана. 22 дугаар зүйл. Багшийн эрх, үүрэг 22.1.Багш нь Боловсролын тухай хуулийн 44.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй: 22.1.1.багшийн ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэн сахиж биелүүлэх; 22.1.2.холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, сургууль, цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэрийг мөрдөх, тэдгээрийг суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчлах, суралцагчаа хуулийг хүндлэн дээдэлж, сахин биелүүлдэг болгох; 22.1.3.бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартыг мөрдөж, заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх; 22.1.4.сургалтын ажлын баримт бичгийг зохих журмын дагуу хөтлөх, хичээлийн хуваарь, 22.1.5.хичээлийг багш, суралцагчийн хамтын бүтээлч үйл ажиллагаа болгон зохион байгуулах, суралцагчийг сэтгэн бодох, бие даан ажиллах чадвар, дадалд сургах, сурах явцад тохиолдох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь эцэг, эх, асран хамгаалагчид зөвлөх, туслах, суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг зөв үнэлэх; 22.1.6.хүүхдийн авьяас, чадвар, сонирхлыг нээн илрүүлж, чиг зорилготой хөгжүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх; 22.1.7.сургалтын ажлын эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах; 22.1.8.бага насны хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн асуудлаар сургуулийн эмч болон эцэг, эх, асран хамгаалагчид шаардлагатай мэдээлэл өгөх. 22.2.Багш нь Боловсролын тухай хуулийн 44.1-д зааснаас гадна сургууль болон багш, суралцагчийн сургалтын ажил, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, хориглоход биечлэн оролцох эрх эдэлнэ. ДОЛДУГААР БҮЛЭГ Бусад зүйл 23 дугаар зүйл. Бага, дунд боловсролын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага 23.1.Бага, дунд боловсролын тухай хууль зөрчигчид Боловсролын тухай хуулийн 48.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
duunuud
Хөгжилтэй агшин
Aнги дэвших болон төгсөх шалгалтын агуулга
Ерөнхий боловсролын сургуулийн 11 жилийн сургалттай 3-11 дүгээр ангийн анги дэвших болон төгсөх шалгалтын агуулгыг тогтоосон БСШУСайдын 517 дугаар тушаалыг та бүхэнд хүргэж байна.ТАТАХ ХОЛБООС ЭНД ДАРЖ ТАТАЖ АВААРАЙ
Зуны даалгавар
Батлав: Сургалтын менежер.................А.Батзаяа Зуны даалгавар
Таны хүү охин ...........овогтой............-нь 2010-2011 оны хичээлийн жилд 2-р ангиа амжилттай төгслөө.
Амралтын даалгавар:
1."Эрүүл сурагч илүү сайн суралцдаг" уриан дор та бүхэн зуны туршид хүүхдээ эрүүлжүүлж чийрэгжүүлж, сурлага хөдөлмөрийн амжилт гаргах нөхцлийг бүрдүүлхэд тус болно гэдэгт итгэж байна. 2.Гавьяат багш А.Баяжихын 11 жилийн 1-2-р ангийн Математикийн стандарт эзэмшилтийг хянах сэдвүүд номны 30-115-р хувилбарыг хийлгэх. 3.М.Долгор "Монгол хэл"-ний номны 60 хувилбарыг хйиж ирэх.Цээж бичгийн 60 сэдвийг хийлгэнэ. 4.Оньсого зүйр үг тус бүр 20-г,10 шүлэг цээжлэх 5.Үлгэрийн ном унших минутанд унших хурдаа ахиулах. 6.Хүрдийг бүрэн цээжлэх. Хичээлийн бэлтгэл: А.Сурагчийн дүрэмт хувцас нь багадсан хүүхлүүд шинэ хувцас хөдөлмөрийн багш Ариунаагаар хийлгэж авах, шорт подволкоор ижилсэх тул биеийн тамирийн хувцас авахгүй. Б.Элементийн дэвтэр 10 ширхэг,Тооны дэвтэр 8 ширхэг,Зургийн дэвтэр 2 ширхэг,усан будаг,харандаа,үзэг,шугам бэлтгэнэ. Жич:Ангидаа 1 цэцэг тарьж ирэх АУБ..........Т.Тунгалаг
|
Миний талаар:
Холбоосууд
Ангилалууд
Зураг Фото Хууль тогтоомж Зөвлөгөө Цахим хичээл дуу хөгжим
Сүүлийн бичлэгүүд
Музей Сургалтын аргуудаас Монгол улсын стандарт Бага дунд сургуулийн хууль duunuud Хөгжилтэй агшин Aнги дэвших болон төгсөх шалгалтын агуулга Зуны даалгавар
Найзууд
|