Хүн байх нь өөрөө утга учир юм

Сургалтын аргуудаас

10:41, 2011-05-27 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Мөс хайлуулах ” дасгалууд

 Манай ширээний намтар

Хичээлд оролцож байгаа хүүхдүүдийн бие биеээсээ цэрвэх байдлыг арилгах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хичээлийн эхэнд хийнэ. Хүүхдүүдийг баг болгон хуваасны дараа багаараа хамтран хийх асуултуудын өгнө. Жишээ нь: Танай багт байгаа хүүхдүүдийн аав ээжийнх нь насны нийлбэр хэд вэ? Та нар ямар ямар жилтэй вэ? Хэчнээн хүүхдүүд нь цэнхэр, улаан өнгөнд вуртай вэ? гэх мэтээр хамгийн энгийн тэгэхдээ заавал бүгдээрээ оролцож хариулах тийм асуултуудыг багш бодож олно. Ингэснээр хүүхдүүд хичээлд биеэ барилгүй чөлөөтэй оролцох боломж нээлттэй болно.

 Хоёр үнэн, нэг худал

Хүүхдүүдэд өөрсдийнхөө талаар эсвэл тухай үзсэн хичээлийн талаар  хоёр үнэн, нэг худлаа мэдээллийг хэлхийг хүснэ. Бусад хүүхдүүд нь алин нь үнэн, аль нь худал болохыг олох зорилготой асуулт тавьж харилцан ярилцана.

Үрлэн чихэр: Үрлэн чихрээр дүүргэсэн тавгийг дамжуулж, хүссэн хэмжээгээр авахыг урьж, авсан үрлээ идэлгүй түр азнахыг хүснэ. Бүх хүүхдүүд  чихэрнээс авсны дараа тэднийг өөрсдийгөө бусдадаа танилцуулахыг урина. Ингэхдээ авсан үрлэн чихрийнхээ тоогоор өөрийнхөө талаар онцлог зүйл ярих ёстойг сануулна. Үүнийг бас хичээлтэйгээ холбон үзсэн сэдвийн талаар мэдээлэл өгөхдөө авсан үрлийн тоогоор хэлэхийг сануулна.

Хувийн дурсамж:  Хүүхдүүдийг  түрийвч, цүнх, халаасаа уудалж, тэдний хувийн онцлогийг илэрхийлсэн гурван өвөрмөц зүйл олохыг даалгана. Хүүхэд  бүр тэдгээр зүйлийг сонгох болсон учир шалтгаан болон тэдгээр нь тэдний ямар  хүсэл сонирхол, зан чанарыг хэрхэн илэрхийлж  буй  тухай  бусад  хүүхдүүдэд  / эсвэл бүлгийнхэндээ/ ярьж өгнө.

Найздаа танилцуулах: Оролцогчид хосоо сонгож  бие  биетэйгээ 5 минут орчим ярилцана. Ингэхдээ аль болох өөрийн сайн мэдэхгүй хүүхдийг сонгоно.  Дараа нь ээлжээр босож өөрийн ярилцсан хүүхдийн онцлог талуудыг  бусдадаа танилцуулна. Ингэхдээ тухайн хүний талаар олж мэдсэн гурван сонирхолтой зүйлийг олж хэлнэ.

Нэрийн хуудас: Хүүхдүүд өөрийн  нэрийн хуудас хийхэд шаардлагатай материал тараана./ Хатуу цаас, наалддаг тууз, өнгийн үзэг харандаа г.м /. Тэрхүү нэрийн хуудас нь ямар нэг байдлаар өөрийнх нь талаар мэдээлэл өгөхүйц зураг дизайнтай хийхийг сануулна. Бага ангийн хүүхдүүдийн хувьд гэр бүлийнхнийхээ тухай ч зуры болно. Энэ арга нь тухайн хүүхдийн эзлэх орон зайг ангид бий болгож, ялангуяа бага ангийн хүүхдүүдийн хувьд аав ээжийнхээ хамт байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.

Сонирхолтой нэр: Шинээр анги хамт олон бүрэлдэж буй үед хүүхэд  бүрийг өөрсдийн нэртэй холбоотой сонирхолтой, хөгтэй эсвэл хачирхалтай зүйл ярьж, түүнийг нэрийг бусад хүмүүс тогтооход тус дэм болохыг хүснэ. Хэрэв оролцогчдын тоо их бол тэднийг 5-6 хүнтэй бүлгүүдэд хуваана.

Үггүй танилцуулга: Ангийг 2 хүнтэй багуудад хуваана. Энэ дасгалын зорилго нь өөрийгөө хамрагчдаа танилцуулахад орших ба оролцогчид өөрийгөө танилцуулахдаа ярих ёсгүй. Тэд зураг, бусад эд зүйл, дохио зангаа зэрэг хэл ярианы бус хэлбэрүүдийг ашиглаж болно. Багш ашиглаж болох зарим нэг тустай зөвөлгөө өгнө. Тухйлбал:  байрандаа гүйж буй мэт хөдөлбөл өглөө гимнастик хийдэг гэдгийг илэрхийлнэ. Хосууд өөрсдийгөө гурав гурван минут туршид үггүй танилцуулна. Дараа нь тэдэнд өөрсдийгөө шалгахад нь зориулж хэдэн минут олгоно.

Аналоги үүсгэх: Оролцогчдыг жижиг бүлэгт хувааж,  хүн бүр  өөрийгөө бусдадаа танилцуулна. Нийт оролцогчдын дунд үзэж буй сэдэвтэй холбоотой аналогийг өгч, түүнийг гүйцээж бичих даалгавар өгнө. Тухайлбал: бусдын өмнө үг хэлэх нь зүлэг шүршихтэй  ижил  учир бүлэг бүр 3-4 минутын туршид хоорондоо ярилцаад хамгийн шилдэг гурван тайлбараа  нийт оролцогчдод  танилцуулна.

Хобби” агнах нь: Хүн бүрт хүмүүсийн чөлөөт цагаараа сонирхон хийх дуртай 15-20 түгээмэл ажлын жагсаалтыг өгнө. / Жишээ нь: цэцэг ногоо тарих, өглөө гүйх, хоол хийх, юм нэхэх, ном унших, одон бөмбөг тоглох г.м. Оролцогчид жагсаалтад орсон “ хоббитой “ хүмүүсийг олж нэр, ажлын газрын хаягийг тэмдэглэж авна. Энэ дасгалын өөр нэг хувилбар бол ” хобби ” жагсаахын оронд хүний зан чанар, эсвэл онцлогийг тусгаж илэрхийлсэн үгсийн жагсаалтыг хэрэглэх боломжтой юм. Тухайлбал: айлын ганц хүүхэд, хөгжим тоглодог дөрвөөс илүү муу зуршилтай, шагнал авсан, ач зээтэй г.м. Эдгээр онцлог, шинж чанарыг сургалтын сэдэвтэй холгож хэрэглэх боломжтой юм.

Ижил төстэй ба ялгаатай зүйлс: Жижиг бүлгээр ажиллаж, оролцогчдыг нэгтгэж буй 5 нийтлэг шинж чанар, мөн ялгаатай зүйлсийг бодож олохыг даалгана. Бүлгүүд хамгийн сонирхолтой гэсэн нийтлэг  бөгөөд ялгаатай зүйлсийг бусдадаа уншиж танилцуулна.

Тэмдэг нэрийн танилцуулга: Оролцогчид өөрсдийгөө танилцуулахдаа өөрийн нэрийн эхний үсгээр эхэлсэн тэмдэг нэрийг ашиглан өөрийгөө танилцуулна. Тухйлбал: Сюзан гэдэг нэртэй бол сэргэлэн сюзан гэнэ. Тэмдэг нэр хэрэглэснээр ангийн уур амьсгалын улам хөгжилтэй болохоос гадна хүмүүс бие биеийн нэрийг тогтооход тус дөхөм болдог.   

Гутлын хайрцагт хийсэн намтар:  Энэ дасгалыг нэлээд хэдэн хоног үргэлжлэх сургалт семинарын явцад хийвэл тохиромжтой. Гутлын хайрцагны хэмжээтэй хатуу хайрцагт өөрсдийн эдэлж хэрэглэдэг зүйлээсээ хийхийг оролцогчдоос хүснэ. Эдгээр зүйл нь тухайн хүний сонирхол, хийх дуртай зүйл, гэр бүл, ажил мэргэжил, угсаа гарлыг илэрхийлэх ёстой. Жижиг бүлэгт хуваагдсан оролцогчид хайрцагт хийсэн зүйлээ бусдад үзүүлж, тайлбарлана.



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 2-р хуудас Нийт хуудасны тоо: 8 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Зураг
Фото
Хууль тогтоомж
Зөвлөгөө
Цахим хичээл
дуу хөгжим

Сүүлийн бичлэгүүд

Музей
Сургалтын аргуудаас
Монгол улсын стандарт
Бага дунд сургуулийн хууль
duunuud
Хөгжилтэй агшин
Aнги дэвших болон төгсөх шалгалтын агуулга
Зуны даалгавар

Найзууд




:-)
 
xaax